НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр Чикагод гараандаа орлоо. Түүний хэлэлцэх хэрэг Афганистан улсад бүрэн зориулагдсан байна. Уулзалтын эхний өдөр эвслийн тэргүүн “Ухаалаг хамгаалалт” төслийг хэрэгжүүлж эхэлсэн тухай болон ОУ-ын саналыг үл харгалзан ПДХ системийн төслөө хөгжүүлж байгаа тухайгаа зарлалаа.

Америкийн ерөнхийлөгчийн хувьд төрлөх хот нь болсон Чикаго хотын оршин суугчид НАТО-гийн энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг мартхааргүй боллоо. Конгресс төв байдаг Чикаго хотын бүхэл бүтэн дүүргийг цагдаагийнхан бүрэн хаасан байна. Замуудыг ачааны машинуудаар хааж, шалган өнгөрүүлэх пост байгуулж, меторны хэдэн салаа болон гудамжуудыг хаажээ. Урьдчилан авсан арга хэмжээ ч ач тусаа өглөө.

Учир нь уулзалтын үеэр олон мянган хүний эсэргүүцлийн жагсаал тасраагүй юм. НАТО-гийн дээд хэмжээний уулзатын явцад энэхүү жагсаалууд өчүүхэн ч саад болсонгүй. Чимээ шуугиантай гудамжнаас хэдхэн метрийн цаана, асар том конгресс төвд цагдаа, тусгайгийнхний хэдэн давхар хамгаалалтын цаана Эвслийн орны тэргүүнүүд Афганистаны стратег, Европт байгуулах ПДХ систем, НАТО-гийн шинэчлэл зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Москва эсэргүүцэж байгаа ч гэсэн Европт ПДХ систем байгуулах ажлаа НАТО зогсоохгүй гэдэг нь ОУ-ын хувьд энэ өдрийн гол дүн байлаа. Гэхдээ Брюссель ОУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссен хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм.

«Бид ОУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх ёстой. Пуужингийн цохилтыг бодит аюул гэж үзэж байгаа тул НАТО-гийн өөрийн ПДХ системийг байгуулахаар шийдсэн. Бодит аюулын эсрэг манай хүн ардыг хамгаалах үр ашигтай ПДХ систем бидэнд хэрэгтэй. Энэ системийг байгуулах ажлыг ОУ зогсоох ёсгүй. Энэ бол НАТО-гийн дотоод хэрэг юм» гэж ярилаа.

ПДХ ситем ОУ-ын эсрэг чиглээгүй гэж барууны улс төрчид ээлжит удаагаа мэдэгдлээ. Иймэрхүү үг ярианд ОУ хуурагдах нь юу л бол, ОУ хууль ёсны баталгаа шаардсаар байна. НАТО-гийн шинэчлэлийн бас нэг чухал сэдэв нь энэ байна. Хүлээж байсны дагуу эвслийн тэргүүнүүд “Ухаалаг хамгаалалт” хөтөлбөрөө эхлэж байгаа тухайгаа зарлалаа. Бага мөнгө үр ашигтай зарах нь үүний гол зарчим юм. Жирийн хүний хэлээр ярих юм бол Хойд атлантын эвсэлд хөдөлмөрийн хувиарлалт, мэргэшилжилт хийгдэнэ гэсэн үг.

Өөрөөр хэлвэл хэн нэгэн танкаа хариуцана, хэн нэгэн нисэх хүчнээ хариуцана. Цэргийнхнийг төвлөрөлтэйгээр бэлтгэж, нэгдсэн хээрийн сургууль хийнэ гэсэн үг. Эдийн засгийн асуудлаас болж эвсэл ийм шийдвэрт хүрсэн гэдгээ Барак Обама нуусангүй. Дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр Афганистанд үйл ажиллагаа явуулах НАТО-гийн холбоотнууд болон түншүүдийн уулзалт болно. Энэ уулзалт дээр 60 орчим улсуудын тэргүүнүүд болон ГХЯ, БХЯ-ны сайд нар уулзах юм байна. Бүгдээрээ хэлэх гэснээ л хэлж амжвал их юм болох байх, ямарч цөмрөлт болохгүй гэж шинжээчид үзэж байна.

Гэрэл зураг