Бизнес эрхлэх боломжтой орнуудын цэст ОУ дөрөвдүгээр байрт оржээ. KPMG дэлхийн томоохон аудитын компанийн шинжээчид ийм дүгнэлтэд хүрсэн байна. Энэ судалгаанд дэлхийн тэргүүлэх эдийн засагтай 14 улс оролцсон байна. Хөгжингүй орнуудаас хамгийн сайн үр  дүнг Их Британ улс үзүүлсэн бол Япон улс хамгийн мууд орсон байна. Анх удаа энэ судалгаанд БРИКС-ийн Орос, Бразил, Энэтхэг, Хятад дөрвөн улсыг оруулсан байна.

Жишээ болгон АНУ-ын эдийн засгийг авч үзсэн байна. Бизнес эрхлэхэд үнэтэй, хямд байдаг улсуудыг дараа нь тодруулсан байна. Харин энд шинэковууд маш сайн үр дүн үзүүлсэн байна. Хамгийн ашигтай нөхцлийг Хятад улс, дараа нь Энэтхэг улс санал болгосон байна. Харин Бразил улс гуравдугаар байрт оржээ. ОУ энэ гураваасаа бага зэрэг л хоцорч байгаа ба ОУ-д бизнес эрхлэх нь АНУ-аас 20%-иар хямд байна.

Судалгаа явуулагчид бизнес эрхлэхэд гарах зардлыг тооцож үзсэн ба янз бүрийн улсын хүн ам зүйн байдал, боловсрол, мэргэжилтэй ажилтануудын байдал зэргийг судалсан байна. Шинэчлэл, дэд бүтэц, эдийн засгийн бүтэц, хуулийн онцлог байдал, амьдралын чанар болон үнэ цэнэ зэрэг хүчин зүйлүүдэд онцгой анхаарал хандуулсан байна.

ОУ бизнес эрхлэхэд тааламжтай болж байгаа гэдгийг олон шинжээчид өнөөдөр ярьж байгаа юм. Америкийн бизнес эрхлэгчдийн ОУ-д хандах хандлага өөрчлөгсөн явдлаас үүнийг харж болно. АНУ-ын бизнес энд томоохон боломж байгааг олж хараад байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович тэмдэглээд:

«Америкийн бараг бүх том компаниуд оросын зах зээл дээрх оролцоогоо эрс нэмэгдүүлээд байна. Хэн нэг нь худалдаа, хэн нэг нь хөрөнгө оруулалт, хэн нэг нь “Скольково” сан дээр ажиллаж байна. Ажлын янз бүрийн чиглэлүүд байсаар байна. 3-4 жилийн өмнө тэд ерөөсөө манай улсад ирдэггүй байсан юм. Хэрвээ ирлээ гэж бодвол нэг муу инээмсэглэх маягтай амаа мурийлгаад “ОУ-д бид ирэх ирэхгүйгээ бодож байж шийднэ гэж” ярьдаг байсан юм. Харин одоо ийм харьцаа байхгүй болоод байна. Тэд бүгдээрээ ОУ-д ажиллахыг ихэд хүсэж байна» гэлээ.

ОУ-д ямар үндсэн давуу тал байна вэ? ОУ болон ТУХН-ийн улсууд дахь KPMG компанийн хууль болон татварын зөвөлгөө өгөх хэлтсийн түнш Роберт Уоллингфорд  ярихдаа:

«БРИКС-ийн орнуудын хөгжиж байгаа зах зээл дундаа ОУ эрчим хүчинд гарч байгаа зардал тэр дундаа хий болон цахилгаанд гарч байгаа хямд зардалаараа тэргүүлж байгаа юм. Бас энд хөдөлмөрийн хөлс хямд. Тоон технолог болон шинэчлэлийн хөгжлийн нөхцөл нь үнэхээр сайн юм. ОУ хамгийн ашигтай нөхцлийг санал болгон тэргүүлэж байгаа хэд хэдэн салбар ч байгаа» гэж хэллээ.

Мэдээлэлийн нийгмийг бүрдүүлэх процессд ОУ сүүлийн үед мэдэгдэхүйц ургаш ахиад байна гэж оросын шинжээч Анна Абрамова тэмдэглээд:

«Улсын болон хувийн секторын IT үйлчилгээ болон программ хангамжийн зардал ОУ-д бүхэлдээ өсөж байгаа нь харагдаж байгаа. ДХБ-д элсэх нөхцөлд өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх шаардлага болон улсын хөтөлбөрүүдээр энэ хандлагыг дэмжиж байна. Программ хангамж болон мэдээлэлийн технологийн одоогийн байдалд IT бүтээгдхүүн болон шийдлийн экспортыг өргөжүүлэх, IT-гийн дотоодын зах зээлийн хөгжлийг дэмжих зориулалттай мэдээлийн нийгмийг бий болгох дэс дараатай арга хэмжээг хэрэгжүүлэх нь гол үүрэг гүйцэтгэх болно» гэлээ.

0ОУ нь байнга хөдөлгөөнд байгаа ба өөрчлөлт нь бусад үзүүлэлтүүдийг ч дайрах ёстой гэж санал асуулгад оролдсон шинжээчид тэмдэглэсэн байна. Чанартай дэд бүтэц байгуулах болон амьдралын чанарыг дээшлүүлэх асуудлын тухай тэд ярьж байгаа юм.