Хойд атлантын эвсэл Сири улсад халдан довтлохгүй гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссен мэдэгдлээ. Чикагод болж байгаа эвслийн дээд хэмжээний уулзалт дээр тэрээр мэдэгдэхдээ Сири улсад болж байгаа үйл явдалд НАТО түгшиж байгаа боловч энэ улсад халдан довтлох ёсгүй гэж хэлсэн байна. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлжээ. НҮБ болон АОЛ-гийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь сирийн асуудлыг шийдэх хамгийн сайн арга гэж тэр хэлсэн байна. Расмуссен эвслийн нэрийн өмнөөс “сирийн удирдлага Аннаны төлөвлөгөөг биелүүлэхгүй байгаад” харамсаж байгаагаа илэрхийлээд, “өөрийн ард түмнийхээ эсрэг хүчирхийлэл үйлдэж байна гэж” Сирийн аюулаас хамгаалах хүчнийг шүүмжилсэн байна.