Иранд зэвсэглэн довтлох байр суурь руу хэд хэдэн орон хэлбийсэнд ОХУ түгшиж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Сергей Рябов мэдэгдсэн байна. “Маш олон улсад аюулгүй байдлын сөрөг нөлөө гарахаас” гадна асуудлыг хүч хэрэглэн шийдвэрлэхэд хүрвэл “дэлхийн эдийн засагт хүнд хохирол учруулснаас болж нүүрс ус төрөгчийн түүхий эдийн үнэ эрс өсөж, хямралаас гарах явдлыг удаашруулна” гэж тэр тэмдэглэлээ. Үүнээс болж цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын системд том цохилт өгнө гэж Рябков тэмдэглэлээ. Багдад 5-р сарын 23-нд болох “зургаагийн” уулзалт дээр ОУ Ираныг уранаа 20% хүртэл баяжуулахаа зогсоохыг уриалах ба үүний хариуд Тегераны эсрэг аваад хоригийг зогсоож болох юм гэж Рябков мэдэгдлээ. Оросын шинжээчдийн үйл ажиллагаанаас болж хэлэлцээрийн процессийн салшгүй нэг хэсэг болсон бүх талуудын ашиглаж байгаа “үе шаттай, харилцан ойлголцсон” зарчмуудыг Тегерантай хэлэлцээр хийхдээ баримтлах ёстой гэж тэр нэмж хэлсэн байна.