Итали улсын хойд нутгийн Эмилия-Романья мужид өчигдөр болсон хүчтэй газар хөдлөлтөөс болж амь насаа алдсан хүний тоо долоод хүрлээ гэж орон нутгийн ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Шархадсан хүний тоо 50 гараад байна. 4500 хүн гэр орноо орхихоос өөр аргагүй болсон байна. Тус улсын соёлын болон түүхийн өвөд асар их хохирол учруулсан болон хүний амь эрсдэснээс болж Итали улсад маргааш онц байдал зарлана. Италийн хойд нутгийн хотуудын сүм хийд, байшин барилгууд нурсан байна. Сүүлийн гурван жилд Апеннинад болсон газар хөдлөлтөөс хамгийн том нь энэ боллоо. Ням гаригийн шөнө Болонья хотоос хойд зүгт 36 километрт 6 баалын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төв нь 5,1 километрийн гүнд байсан гэж газар хөдлөлт судлаачид тодорхойлосон байна. Газар хөдлөлтөөс болоод Итал улсын сайд нарын зөвлөлийн дарга Марио Монти Чикагод болж байгаа НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох хөтөлбөрөө богиносгохоор шийдсэн байна. Монти эх орондоо өнөөдөр буцаж ирнэ гэж төлөвлөж байна. Ажлын хоёр дахь өдрийн турш АНУ-д италийн төлөөлөгчдийг ГХЯ-ны сайд Жулио Терци тэргүүлэх юм байна.