Швед, Финлянд улсуудад болж өнгөрсөн шайбтай хоккейн дэлхийн аврагын алтан медалийг ОУ-ын шигшээ баг өчигдөр хүртлээ. Хельсникт болсон төгсгөлийн тоглолтод оросууд Словакын багыг 6:2-ын харьцаатайгаар хожсон юм. Болж өнгөрсөн тэмцээний явцад оросын хоккейчид багынхаа нөөц бололцоонд эргэлцэх нэг ч тоглолт болоогүй юм. Аврага шалгаруулах тэмцээний явцад оросын шигшээ баг ялалтаас ялалтад гялалзаж байлаа. Ийнхүү оросын баг итгэлтэй урагшлан ахиж дэлхийн аврага боллоо. Оросын шигшээ багын ялалтын дараа сэтгэлийн хөдлөлдөө хөтлөгдсөн мянга мянган хөгжөөн дэмжигчид Москва болон оросын бусад хотуудын гудамжинд гарцгаасан юм. Үүнээс болж оросын нийслэлийн Тверийн төв гудамжны хөдөлгөөн түр зогссон байна. ОХУ-ын ерөнхий сайд Д.Медведев ОУ-ын шигшээ багын ерөнхий дасгалжуулагч Зинэтула Билялетдиновт утсаар баяр хүргэсэн байна. Оросын хоккейчид жинхэнэ ялалт байгуулж чадлаа гэж Медведев хэлсэн гэж засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байна. Тэмцээний туршид манай шигшээ баг тоглолтын хамгийн өндөр түвшинг харуулж чадсан гэж тэр тэмдэглэсэн байна. Миний баяр хүргэж байгаа болон талархал илэрхийлж байгааг хоккейчидэд уламжлаад шинэ шинэ амжилт гаргахыг хүсэж байгааг минь дамжуулж өгнө үү гэж дасгалжуулагчаас ерөнхий сайд хүссэн байна. Хельсинкд байгуулсан ялалт бол оросын шигшээ багын түүхийн дөрөв дэх, дэлхийн аврагын сүүлийн таван жилийн гурав дахь ялалт нь юм. Оросын хоккейчид 1993, 2008, 2009 онуудад аврага болж байсан юм. 

Гэрэл зураг