Европын ПДХ системийн асуудлаар НАТО  ОУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссен өнөөдөр мэдэгдлээ. Нэгдсэн байр сууринд хүрэхийн тулд болзошгүй цөмийн цохилтын аюулд хамтран судалгаа хийх санааг дэмжиж байна гэж тэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа мэдэгдсэн байна. Түүний бодлоор бодитой пуужингийн дайралт ОУ-ын иргэдэд аюул занал учруулж байгаа гэдгийн оросын талд ойлгуулахад туслах юм байна. Европт ПДХ систем байрлуулах төлөвлөгөөнөөсөө НАТО татгалзах бодолгүй  байна гэж ерөнхий нарийн бичгийн дарга тэмлэглэлээ. Расмуссений ярьж байгаагаар дээд хэмжээний уулзалт дээр НАТО-гийн гишүүд “бодит аюулын эсрэг бодиттой хамгаалалт хэрэгтэй” гэж шийдсэн байна. “Дундын шуурхай бэлэн байдал” нэртэй Европын ПДХ системийн “эхний шатыг” байгуулж дууссан гэж тэр мэдээлсэн байна. Газрын дундад тэнгис дэх пуужин сөнөөгч “Иджис” системтэй америкийн хөлөг онгоцуудаар хүч нэмэгдүүлсэн Европын орнуудад одоо байгаа ПДХ болон АДХ системүүдийг НАТО нэгтгэж дууслаа гэсэн үг юм. Энэ системийн хамгаалах бүс нь хязгаарлагдмал учраас одоохондоо Европыг пуужингийн довтолгооноос бүрэн хэмжээгээр хамгаалж чадахгүй юм. Гэхдээ энэ систем 2018 он гэхэд бүрэн байгуулагдах болно. Эвслийн түүхэнд хамгийн томд орох ёстой НАТО-гийн дээд хэмжээний энэ уулзалт өчигдөр орой АНУ-ын Чикаго хотод ажлаа эхэлсэн юм. Байлдааны ажиллагааны явцад амь насаа алдсан тус байгууллагын цэргийн албан хаагчдыг хүндэтгэсэн нэг минут номхон зогсох ёслолоор дээд хэмжээний уулзалт эхэлсэн байна. Энэ форумд тус эвслийн гишүүн 28 улсын төрийн тэргүүнүүд болон түнш улсуудын болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна. Афганистаны асуудал хариуцсан ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Замир Кабулов оросын төлөөлөгчдийг тэргүүлж байна.