Өмнөх “их наймын” уулзалтыг бодвол энэ удаагийн уулзалт агуулга сайтай, асуудалгүй боллоо гэж Кэмп-Дэвидэд болсон уулзалтыг оросын ерөнхий сайд Д. Медведев тодорхойллоо. Төрийн болон засгийн газрын тэргүүнүүдийн хэлэлцэх хэргийн гол асуудал нь эдийн засаг байлаа. Дүнгийн хэвлэлийн бага хурлын үеэр Д. Медведев Грекийг аврах төлөвлөгөөг Маршалын төлөвлөгөөтэй зүйрэллээ. Нэг гэсэн дугаартай дан байшин хураасан түлээ, шат энэ бүхний өмнө микрофон байрлуулжээ.

Кэмп-Дэвидэд болсон уулзалтад оролцогчдын хэвлэлийн бага хурал болсон энэ дэвсгэр зураг “наймынхны” дээд хэмжээний уулзалтын албан бус байдлыг илэрхийлэж байлаа. Еврогийн бүсэд болж байгаа сүүлийн үеийн байдал тэр дундаа Грек улсын байдал тэргүүлэх улсуудын тэргүүнүүдийн харилцан ярианы сэдвийг тодорхойлж өглөө. Еврогийн тогтворгүй байдал зөвхөн ЕХ-г донсолгоод зогсохгүй бусад орнуудыг тэр дундаа ОУ-ыг ч донсолгож мэднэ. Гэхдээ Европыг Москва ч, Вашингтон ч аварч чадахгүй. “Наймын” байр суурийг Д.Медведев ОДХ радиогийн сурвалжлагчид тайлбарлахдаа: Европыг аврах ажил бол ЕХ болон еврогийн бүсийн орнуудын асуудал юм. Үүнээс өмнө гаргасан шийдвэрээ л биелүүлэх ёстой. Улсын санхүүгийн нягтрал болон төсвийн хариуцлагатай байр суурийг баримтлах ёстой. Нөгөө талаас эдийн засгийн өсөлт байхгүй бол төсвийн үүргийг биелүүлж болохгүй. Энэ нь эдийн засгийн өмнө байнга байх ёстой цогц тэргүүлэх чиглэлүүд юм. Грекийн байр суурь төгсгөлийн баримт бичигт орсон гэхдээ эхлээд энэ асуудал байгаагүй юм. Энэ нь Грек улс еврогийн бүсэд үлдэх ёстой гэсэн байр суурь юм. Ямарч байлаа гэсэн “их наймын” улсууд үүнийг хүсэж байгаа юм. Тэгэхдээ тэдний хүсэл бол бага зүйл юм.

Хамгийн гол нь үүнийг ард түмэн хүсэж байх ёстой гэлээ. Кэмп-Дэвидийн уулзалт дээр зөвхөн Грекийн сэдэв, эдийн засгийн асуудлаар яриа хязгаарлагдаагүй юм. Ираны цөмийн хөтөлбөр, Сирийн эргэн тойрны байдал зэрэг нийтлэг улс төрийн нөхцөл байдлыг бас хэлэлцсэн юм. НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны боловсруулсан Сирийн хямралыг даван туулах төлөвлөгөөг “наймынхан” дэмжсэн байна. Санкт-Петербургт 2006 онд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр сайшаасан даяарчлалын эрчим хүчний аюулгүй байдлын зарчмуудыг баримтлаж байгаагаа “их наймын” тэргүүнүүд уулзалтын үеэр мэдэгдсэн байна. Япон улсад хүчтэй газар хөдлөлт болон цунамигаас болж “Фукусима” АЦС-д гарсан осолтой холбогдуулан АЦС-уудын аюулгүй байдлыг хангах талаар хийх цаашдын судалгаа шинжилгээг дэмжиж, энэ салбар дахь олон улсын хэлэлцээрүүдэд тусгасан арга хэмжээнүүдийг чанга хатуу биелүүлхийн төлөө байгаагаа “наймын” тэргүүнүүд илэрхийлсэн байна. Бүх зүйлийг л хичээнгүйлэн хэлэлцлээ. Мөн хүнсний аюулгүй байдлыг ч хэлэлцсэн байна.

Д. Медведевийн кэмп-дэвидийн хөтөлбөрт хоёр талын олон уулзалт байлаа. Оросын ерөнхий сайд францийн сонгогдсон ерөнхийлөгч Франсуа Олландтай танилцсан байна. Герман улсын холбооны канцлер Ангела Меркельтэй Д. Медведев хоёр талын харилцааны хөгжил, Орос, Герман улсуудын эдийн засгийн “генийн” уялдаа холбооны талаар ярилцсан байна. Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон Д.Медведевийг Лондонд болох Олимпын наадамд урьсан байна. Харин Барак Обаматай хийсэн уулзалтын хувьд гэвэл байшингийн хаявчанд болсон нь гэнэтийн зүйл болох шиг боллоо гэж оросын ерөнхий сайд яриад: Энэ уулзалт зангиа ч үгүй, пиджак ч үгүй жинхэн утгаараа албан бус боллоо. Маш нөхөрсөг байдалд болсон. Сүүлийн жилүүдэд хийсэн зүйлүүдээ бид хоёр ярилаа. Энд миний ирсэн явдал дахин ачаалалын бодлогын залгамж байдлын хүч чадлын илэрхийлэл боллоо. ОУ хөрөнгө оруулалтаараа АНУ-ыг гүйцэж түрүүлсэнд би анхаарал ханууллаа. Манай хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь маш сайн. Харин асар том америк шиг эдийн засагтай улсад энэ нь муу юм гэж Медведев ярилаа.