Дэлхийн томоохон нийгмийн сүлжээнг үндэслэн байгуулагч Марк Цукерберг гэрлэсэн бөгөөд үүнтэй холбогдуулан өөрийн хуудсан дээрээ статусаа шинэчилсэн байна гэж британийн Би-Би-Си радио телевизийн нэгдэл мэдээлсэн байна. М. Цукерберг сайт дээрээ хуримын ёслолын ажиллагааны фото зургийг байрлуулсан байна. Гарвардын Их сургуульд хоёулаа суралцаж байхдаа танилцаж 9 жил үерхэсэн 27 настай Присцилла Чан дэлхийн хамгийн залуу тэрбумтаны гэргий болжээ. Калифорны Силиконын хөндийн үдэшлэг дээр ирсэн зочид Чанын эмнэлэгийн тэнхимийг амжилттай дүүргэсний баярт уригдан ирсэн бөгөөд Цукербергийн хуриманд таарна гэж даанч зүүдлээгүй байна.

Гэрэл зураг