ОУ-ын Хойд Кавказын БН Дагестан улсад явуулсан тусгай ажиллагааны явцад таван дайнчийг устгасан байна. Алан хядах ажиллагаатай тэмцэх үндэсний хороо энэ тухай бямба гаригт мэдэгдсэн байна. Махачкалад гуравы нь, хоёры нь тус БН улсын баруун хойд нутгийн Тухчар сууринд тус тус устгасан байна. Баасан гаригт баригдсан дээрэмчдын бүлгийн гишүүн дайнчдын байгаа газрыг зааж өгсөн байна.