Энэ жил музейн шөнө Владивостокоос Калининград хүртлэх ОУ-ын бүхий л нутгийг хамарлаа. Тус улсын арван хүний нэг нь “Музейн шөнө” олон улсын ажиллагаанд оролцлоо. Зөвхөн Москвад гэхэд л 750 мянга орчим хүн “унтаагүй” байна. Тэдэнд зориулж 180 арт талбай, 78 музей, 10 номын сан үүд хаалгаа нээлттэй байлгасан байна. Түүхийн музейн өмнө л хамгийн урт дараалал үүссэн байлаа. Тэнд “Эрин зууныг нэвтэлсэн хөгжим” гэсэн нэртэй тусгай хөтөлбөрийг үзүүлсэн юм байна. Музей танхим болгонд ямар нэг ансамбль, хамтлаг тоглож байлаа. Тэд эртний хөгжмийг гайхалтай хөгжмийн зэмсэг дээр тоглож байжээ. Энэ жил анх удаагаа нийслэлийн 16 театр шөнө үүд хаалгаа нээлээ. Эдгээрийн дотор Вахтанговын нэрэмжит театр, Хошин шогын театр, Орчин үеийн жүжгийн сургууль, Петр Фоменкогийн мастер театр зэрэг байлаа. Гол төлөв гадны хүн орохыг хориглоно гэдэг бичигтэй байдаг театрууд руу үзэгчдийг оруулсан байна. Хэдэн зуун хүн Горькийн нэрэмжит паркт иржээ. Тэнд Владимир Спиваков болон Оросын үндэсний филармонын оркестрын концерт болсон байна. “Музейн шөнө” олон улсын ажиллагааг анх удаа 1999 онд зохион байгуулсан бөгөөд 2001 оноос Европын 42 улсад явуулдаг болжээ. Москва энэ ажиллагаанд 2007 онд нэгдсэн байна.