Засгийн газрын тал баримтлагч “Үндэсний эв нэгдэл” эвсэл саяхан болсон Сирийн парламентын сонгуульд ялалт байгуулсан байна. Тус эвслийхэн 250 суудлаас 183 суудлы нь авсан байна. Дотоодын хагаралаасаа болоод сөрөг хүчин саналын гуравны нэгий нь ч авч чадсангүй.

Парламентын сонгууль болсны дараа олон улсын шинжээчид, ихэнх иргэд тус улсын ерөнхийлөгч Башар Асад болон тэдний явуулж байгаа өөрчлөлтийг дэмжиж байна гэсэн гол дүгнэлтийг хийлээ. Харин сөрөг хүчний хувьд тэдний дунд асар их хагарал байна. Сөрөг хүчний хөдөлгөөнд байгаа хагаралыг даван туулах талаар Ромд хийсэн Сирийн Үндэсний зөвлөлийн хуралдаан үр дүнд хүрээгүй юм. Сирийн сөрөг хүчнийхний Каирт болох байсан бага хурлын товыг өөрчилсөн байна.

Ямарч бодит баримтгүйгээр сонгуулийн дүнг хүлээн зөвөөрөхгүй байхаас өөр зүйл сөрөг хүчнийхэнд үлдсэнгүй. Үндсэн хуулийг өөрчилсөн, парламентын болон орон нутгийн сонгууль болж өнгөрсөн зэрэг ерөнхийлөгчийн зарласан өөрчлөлт явагдсаар л байна. Башар Асад оросын телевизийн “Россия-24” сувагт ярилцлага өгөхдөө, парламентад суудалтай болсон улс төрийн янз бүрийн хүчинтэй улс төрийн шууд ярилцлагаа эхлэнэ гэж мэдэгдсэн байна.

 Парламентын сонгууль болон түүний үр дүн нь зөвхөн Сири улсын ард түмэнд ч биш Барууныханд чухал юм гэж оросын шинжээч Гумер Исаев үзэж байна. Сири улсад ардчилал хангалттай бус үүнээс болж сөрөг хүчнийхний хувьд хүндрэл гарч байгаад Барууны орныхон сэтгэл дундуур байгаа. Сирийн дэглэм Барууны болон нийгмийн тавьсан шаардлагын зарим хэсгийг биелүүлж угтан тосох алхам хийлээ гэж надад санагдаж байна. Хамгийн гол нь үүнийг сөрөг хүчнийхэн болон төр засгийн эсрэг зэвсэг барин тэмцэж байгаа хэн бүхэн өөрсдийн сул тал гэж үзэн цаашдынхаа алан хядах ажиллагаанд битгий ашиглаасай гэж хүсэх байна гэж тэр ярилаа.

Хамгийн хармсалтай нь гадаадын улсууд тэр дундаа АНУ-аас болон сөрөг хүчнээс ямар ч хариу байхгүй байна гэж оросын шинжээч Алексей Подцероб ярьж байна. Башар Асад болон БААС нам эдгээрийг хийгээгүй мэт байлгахын тулд энэ бүхнийг хангалттай бус, цаг хугацаа алдсан, хоцорсон гэж зарлах тийм нөхцөл байдал одоо үүсээд байна. Тэгээд дахиад л Башар Асад төрийн эрхээс зайлах ёстой гэсэн улигт зүйлээ давтах болов уу? Ийм байр суурийг үр бүтээлтэй гэж хэлэхэд хэцүү юм. Өнгөрсөн сонгуулийн үр дүн сирийн ард түмний өмнө болон бусад арабын ард түмний өмнө одоогийн дэглэмийн хууль ёсны гэдгийг улам батлаж өглөө. Харин алан хядах ажиллагааны уналтын хувьд ярих юм бол нэг нь нөгөөтэйгээ холбоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Алан хядагчид ямарч асуудлыг зэвсгийн болон хүчирхийллийн аргаар л шийддэг шүү дээ гэж тэр хэллээ.

НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны Сирийн талаарх төлөвлөгөө тасалдах аюултай болоод байна. Учир нь зарим нэгэн хүчин “хүчирхийллийн эргүүлгийг” эрчлэхийг оролдож байна гэж ОУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдсэн байна. “Зарим сөрөг хүчнийхэн тэдний ард байгаа хүчин энэ төлөвлөгөөг биелүүлэхийг бодохгүй байгаа бололтой” гэж оросын гадаад бодлогын байгууллагын төлөөлөгч тодруулан хэллээ. Сири улсад болсон сонгуулийн үр дүнг хэвлэл мэдээллээр зарласны дараа “Вашингтон пост” сонинд сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэх ажлаа АНУ үргэлжлүлж байна гэсэн мэдээ гарсан байна.