5-р сарын 6-наас эхлэн улс төрчид болон эдийн засагчид сэтгэл эмзэглэн хүлээж байсан үйл явдал Грек улсад өнгөрч буй долоо хоногт боллоо. Шинэ засгийн газар эмхлэн байгуулах тухай хэлэлцээр нуран унаж тус улсын ерөнхийлөгч ээлжит бус хугацаанаас өмнөх сонгууль зарлахаас өөр аргагүй боллоо. Энэ сонгууль 6-р сарын 17-нд болно. Олон улсын валютын сан болон ЕХ-ноос тулган шаардаж байгаа хатуу эдийн засгийн арга хэмжээг авхаас татгалзаж байгаа хэт зүүний СИРИЗА эвсэл энэ сонгуульд ялах магадлалтай байгаа нь гол асуудал болоод байна. Ингэвэл тус улс еврогийн бүсээс гарч дампууралд орохоос өөр замгүй болно. Энэ байдлаас болж еврогийн ханш уналтынхаа доод хэмжээнд хүрч металл болон нефтийн үнэ буурлаа.

Грекийн түр засгийн газрын ажил сонирхол татмаар мөртлөө үр ашигггүй алхамаас эхэлсэн юм. Сайд нар цалингүй, лимузингүй, олон тооны томилолт зэрэг төсвөөс гаргах зардалгүйгээр ажиллахаар шийдсэн юм. Ингэж өөрсдийгөө золиосонд гаргах нь тус улсын иргэдэд ч олон улсын ажиглагчидад ч таалагдсангүй. Грекийн түр засгийн газраас цөмрөлт гаргасан шийдвэр хүлээх хэрэггүй. Парламентийн шинэ сонгуулийн үр дүн ямар болох, Европын тэвчээр хэзээ алдагдах бол гэдгийг хүлээх үлдээд байна.

Төрийн байгууллагад ажлын шинэ байр бий болгож цалинг нэмэгдүүлэх, ОУВС болон ЕХ-ны өмнө хүлээсэн үүргээс бүрмөсөн татгалзах зэрэг амлалтыг өгч байгаа Алексис Ципрас даргатай зүүний СИРИЗА нам ялалт байгуулна гэж бүх улс төр судлаачид дуу нэгтэй гэлцэж байна. Хэрвээ Грек улс еврогийн бүсээс гарч драхма мөнгөн тэмдэгтдээ буцаж мөнгө хэвлэдэг машинуудаа ажиллуулж эхэлвэл л энэ асуудлыг шийдэж чадна гэж шинжээчид анхааруулж байна. Үйл явдлын ийм хөгжлийг шинжээчид 75%-тай гэж үзэж байна. Валютын бусад холбоотнуудынхаа төлөө еврогийн бүсийн тэргүүнүүд зориг гаргаж Грекийг еврогийн бүсээс хасах шаардлагатай гэж олонх шинжээчид үзэж байна.

Санхүүч Евгения Надоршинагийн тайлбарыг сонсоё. Энэ бол ойрын ирээдүйн шок. Еврогийн бүсийн болон санхүүгийн институцийн гишүүн ихэнх орнуудын хувьд энэ нь зохих хэмжээний хөнгөлөлт болно. Сүүлийн жилүүдэд Грек улсад болсон хүчин зүйлүүд зохих хэмжээний бодит хүндрэл учруулсан, эдгээр нь грекууд өөрсдөө болон еврогийн бүсийн тэдний хамтран зүтгэгчид санал болгоход бэлэн бус байсан маш хурдан шийдвэрийг шаардсан юм. Хамгийн шилдэг өдүүлбэрээс гаргаж авсан цогц яаруу шийдвэр нэг ч сайн юманд хүргээгүй юм гэж тэр ярилаа.

Хамгийн гутрангуй таамаглалаар Грек улсын мөнгө 7-р сар гэхэд дуусна. Брюсселийн шаардлагыг биелүүлэх эсвэл өөрсдөө өөрсдийгөө аврах гэсэн хоёрхон зам Афинд үлдээд байна. Хэрвээ еврогийн бүсээс гарвал мөнгөний ханшний эрс уналт, асар их хомсдол, улсын облигацийн зах зээлд орох боломжоо алдах зэрэг өндөр үнэ төлөх болно. Ийм нөхцөлд зүүнийхэн төрийн байгууллагад ажлын шинэ байрыг нэмэгдүүлэх амлалтаа яаж биелүүлэх нь ойлгомжгүй байгаа юм. Хэт хөөрөгдсөн төрийн салбарууд нь еврогийн бүсийн бүх улсуудын асуудал гэж шинжээчид ярьж байна.

Үүнийг эрс бууруулах зайлшгүй шаардлагатай гэж Мерилендийн Их сургуулийн бизнес-сургуулийн профессор Питер Мориси ОДХ радиогийн англи хэлний редакцид жич ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Тус тивийн эдийн засгийн хурдыг сааруулж байгаа гол хүчин зүйл бол улсын секторын хэмжээ юм. Харамсалтай нь үүнийг хүссэнээрээ хурдан хийж болохгүй юм. Хурданд нөлөөлж байгаа өөр нэг асуудлыг шийдэж болохгүйтэй яг ижил юм. Евро бол хамгийн том алдаа. Газрын дундад тэнгисийн орнуудын эдийн засгийн талаас авч үзвэл евро хэт үнэлэгдсэн юм. Харин Герман болон бусад умардын орнуудын хувьд бүрэн үнэлэгдэж чадаагүй. Энэ нь гадаад худалдааны тэнцвэртэй байдлыг алдагдуулж, ЕХ-ны өмнөд улсуудыг тэнд ямар засаглал байгаагаас үл хамааран өрөө төлөх боломжийг үгүй болгож байгаа юм. Европын холбоо улсуудын хилийг сэргээж, хүмүүст бага зүйл амлаж тэднийг ихээхэн ажиллахыг шаардах ёстой гэж Питер Мориси үзэж байна.

Хөрөнгө оруулагчдын шинжээчид болон банкны эзэд Грек улсыг еврогийн бүсээс гаргах төлөвийн талаар маргаж байх хооронд тус улсын иргэд тус улсын санхүүгийн салбар сүйдэх нь зайлшгүй, Афиныг валютын холбооноос гаргана гэсэн бодол санаатайгаа эвлэрсэн бололтой.  Өнгөрч буй долоо хоногийн эхний ажлын өдөр хүмүүс грекийн банкуудаас 700 сая еврог авсан байна гэж үндэсний Төв банк мэдээлсэн байна. Банкууд огт валютгүй болох боломж нүүрлэж байгаа учир иргэд болгоожлохоос өөр аргагүй болж байна гэж шинжээчид үзэж байна.