Оросын нэрт аялагч Федор Конюхов 60 настайдаа Эверестэд дахин авирч оргилыг эзэгнэлээ гэж РИА Новости агентлаг уламжиллаа. 1992 оны 5-р сард өмнөд талаас нь авирч дэлхийн хамгийн өндөр оргилыг эзэгнэсэн оросын анхны авирагчдын ойд энэ удаагийн экспедицийг зориулсан байна. Тэгэхэд Конюхов Эверестийн оргилд гарсан оросын Үнэн алдартны шашны анхны лам болсон юм. Энэ оргилд тэрээр Гайхамшгийг бүтээгч Николай бурханы гуутай хөрөгтэй авирсан ба энэ буурхантайгаа дөрвөн удаа дэлхийг усан замаар тойрсон билээ. Тив бүрийн хамгийн өндөр оргилд авирхад зориулсан “Дэлхийн долоон оргил” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсан анхны орос хүн нь Конюхов болсон юм.