Оросын шигшээ багын хоккейчид Финляндын багыг хожиж Швед, Финлянд улсуудад болж байгаа тэмцээнд дэлхийн аврагын төлөө хүч үзхээр боллоо. Бямба гаригт Хельсинкт болсон тэмцээнд оросын баг финляндын багыг 6:2-ын харьцаатайгаар хожсон юм. Финнууд дэлхийн аврага цолоосоо хагацлаа. Оросын шигшээгийн нэгдүгээр бүлгийн төвийн довтлогч Евгений Малкин гурван шайб оруулж тодорсон байна. Өөр нэг шайбыг Александр Овечкин оруулсан байна. Тав дахь гоолыг Денис Кокарев, 6 дахь шайбыг Сергей Широков нар тус тус оруулсан байна. 2011 онд финнүүд оросын шигшээ багыг дэлхийн аврагын хагас шигшээд 3:0-ийн харьцаатай хожиж дараа нь дэлхийн аврага болсон юм. Чехийн багыг 3:1-ийн харьцаатайгаар хожсон Словакын баг 2012 оны дэлхийн аврагын төлөө ОУ-ын шигшээ багтай тоглоно. Орос-Словакын тоглолт өнөөдөр болох ба гуравдугаар байрын төлөө тоглолт ч бас болох юм байна.