Гүехэн усанд өеөдөж осолд орсон Коста Конкордиа аврага усан онгоцыг байгаа газраас нь зайлуулахаар Итал улсын төр засаг шийдсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ ажиллагаа жилээс доошгүй хугацаагаар үргэлжлэх ба 300 сая доллар зарцуулах нь түүхэнд хамгийн үнэтэй нь болох юм байна. 300 метр урт 50 тонн жинтэй аврага усан онгоцыг ойрын засварын газар хүргэхийн тулд тусгай зориулалтын тавцан бэлтгэх юм байна. Хөвдөг өргөгч цамхагуудын тусламжтайгаар түүнийг цэх болгох ба дараа нь чирэх юм байна. Урьд нь газар дээр нь засвар хийхээр төлөвлөж байсан боловч нутгийн иргэд болон экологчдын эсэргүүцэлтэй тулгарсан байна. Ийм учраас төр засаг арай хүнд хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаар шийдсэн байна. Коста Конкордиа 1-р сарын 14-ний шөнө италийн Тоскана мужийн эрэгт осолд орсон юм. Хөлөг дээр 4000 мянга гаруй зорчигчид байснаас 32 нь амь насаа алдсан юм.