Хятадын тэрс үзэлтэн Чэнь Гуанчэн Нью-Йоркын Их сургуулийн хуулийн тэнхимд суралцах болно. Тус их сургуулийн төлөөлөгч Жерома Коэнын хэлснээс иш татан Рейтер агентлаг ингэж мэдэгдсэн байна. Би-Би-Си-гийн мэдээлж байгаагаар  Чэнь Гуанчэн авгай хоёр хүүхдийнхээ хамтаар суралцах зорилгоор АНУ-д хүрэлцэн ирсэн байна. Сохор хуульч Чэнь Гуанчэн тахир дутуу хүмүүсийн эрхий төлөө болон албадан үр хөндөх явдлын эсрэг тэмцсэн юм. Түүнийг 2009 онд шоронд хорьсон байна. Гадаадын ОНХМХ-үүдийн мэдээлж байгаагаар түүнийг 2010 онд шоронгоос суллалсан боловч гэрийн хорионд байлгажээ. Энэ оны 4-р сарын сүүлчээр Чэнь Гуанчэн гэрийн хорионоосоо зугтаж АНУ-ын ЭСЯ-нд орогносон байна. Тэрээр тэнд 6 хоног байсан нь Хятадын ГХЯ-ны эгдүүцлийг төрүүлсэн юм. АНУ-ын иймэрхүү арга барилыг БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж  Бээжинд үзсэн байна.