БНАСАУ, цөмийн туршилтыг “АНУ-ын талаас учруулах аюулыг сөрөх өөрийгөө хамгаалах хэрэгсэлийн хувьд” авч үзэж байна. Пхеньянд өнөөдөр хэвлэгдсэн  БНАСАУ-ын Улсын хуулийн хорооны мэдэгдэлд энэ тухай өгүүлсэн байна. Вашингтон нь урьдын адил Пхеньяний талаар дайсагнасан бодлогоо явуулсаар байгаа бөгөөд “ардын БН улсын бүхий л үйл ажиллагаанд сөргөлдөөний байр сууринаас хандаж, өөрийн зорилгодоо хүрэхийн тулд НҮБ-ыг ашиглаж байна” гэж мэдэгдэлд өгүүлсэн байна. Энэ оны 4-р сард энхийн зорилготой цаг уурын хиймэл дагуултай пуужин тээгчийг хөөргөсний дараа америкийн санааачлагаар БНАСАУ-ын эсрэг шинэ хоригийг НҮБ-ын АЗ-өөр гаргуулсныг жишээ болгон дурдсан байна. Энэ хоригийг тавьснаараа БНАСАУ-ын тусгаар тогтнолд халдаад зогсохгүй сансарын судалгааны салбар дахь олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн ба “энэ салбард хоёр нүүртэй бодлого явуулж байгаагаа харуулж байна” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.