“Их наймын” дээд хэмжээний уулзалт АНУ-д өндөрлөлөө. Хэлэлцэх гол сэдвүүдийн нэг нь эдийн засгийн байдал тэр дундаа Еврогийн бүсийн байдал байсан юм. Грек улс асуудлын хамгийн том эзэн гэдэг дээр уулзалтад оролцогчид санал нэгтэй байгаа ба тус улс ЕХ-нд болон еврогийн бүсэд үлдэх ёстой гэж үзсэн байна. Кэмп-Дэвидын уулзалт дээр ОУ-ыг төлөөлж байгаа ОХУ-ын ерөнхий сайд Д.Медведев дүнгийн хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдсэн байна. Дэлхийн эдийн засгийн ямарч эргэлтэд ОУ бэлэн байна гэдгийг тэр тэмдэглэжээ. Дэлхийн том улсуудын төрийн тэргүүнүүд Умард солонгосын цөмийн хөтөлбөрийг шүүмжлээд, хориг арга хэмжээгээ хэрэгжүүлэхийг НҮБ-д уриалсан байна. Харин арабын хаврын орнуудад зориулж 250 сая долларын бас нэг тусламжийн сан нээхээр шийдсэн байна. Зөвхөн энхийн цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхийг тэд Иран улсад уриалжээ. Сири улсын дотоод улс төрийн хямралыг зохицуулах Кофи Аннаны төлөвлөгөөг дэмжих болон хүчирхийллийг нэн даруй зогсоох шаардлагатай байна гэдэг дээр наймуулаа ижилхэн байр суурьтай байлаа. Сири улсад хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа болон хүмүүнлэгийн хямрал, хүний амь нас эрсдэж байгаа явдалд дээд хэмжээний уулзалтад оролцогчид гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд ард иргэдийн амь насанд аюул учруулж байгаа хүчирхийллийг нэн даруй зогсоохыг шаардсан байна. “Наймын” уулзалтын  дүнгээр ямар нэгэн шуугиантай зүйл болсонгүй. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт хамгийн агуулга сайтай, хамгийн асуудалгүй боллоо гэж Д.Медведев тэмдэглэсэн байна. Энэ дээд хэмжээний уулзалт америкийн ерөнхийлөгчийн хотын гаднах Кэмп-Дэвид өргөөнд баасан, бямба гаригуудад болсон юм. Дараагийн уулзалт 2013 онд Их Британи улсад болно.