Пакистан сарын сүүлээр цөмийн хошуу тээгч  ойрын зайны” Наср”  шинэ баллистик пуужин турших төлөвтэй байна. Энэ тухай өнөөдөр пакистаны арми туршилт явуулахад бүрэн бэлтгэлтэй  байна.  Хэзээ яг явуулах нь  одоогоор тодорхойгүй байна.Пакистаны  цэргийнхний мэдээллээр, шинэ үеийн  энэхүү систем нь  аливаа занлахийлэлд шуурхай мэдрэмжтэй хариулахад зориулагдан байгуулагджээ.  “Наср” пуужингийн анхны  туршилт  нь өнгөрсөн оны 4-р сарын сүүлчээр болжээ. Энэ удаагийн туршилт нь сүүлийн үед Пакистанд явуулж байгаа гуравдахь туршилт юм. 5-р сарын 10-нд пакистаны арми “Хатф-3” болон 4-р сарын 25-нд  “Хатф-4” шинэчилсэн баллистик пуужингийн туршилтыг тус тус явуулжээ.  ХМХ-үүдийн уламжилснаар, эдгээр туршилтууд нь пуужингийн зэвсэгийг хөгжүүлэх  төрийн хөтөлбөрүүдийн хүрээнд  явагдаж байгаа аж.