Одоогийн хаант засаглалын дийлэнхи  болон дэлхийн хааны удмын төлөөлөгчид баасан гаригт Английн хатан хаан II Елизаветад  хаан суудлын  60 жилийн ойг тохиолдуулан баасан гаригт баяр хүргэв.   II Елизавета нь өдрийн хагасаас эхлэн өөрийн хотын гаднах Ордондоо таваад   хүндэтгэлийн зоог барьлаа.  Үдэш  нь  Лондонгийн Букемгемын ордонд гадаадны   хаадын төлөөлөгчид хатан хааны нэрийн өмнөөс түүний  хүү, удам залгамжлагч Уэлсийн ханхүү Чарльзын  барьсан хүндэтгэлийн зоогт хуран  цугларав.

Ойн арга хэмжээнд Их Британьд  испаний  хаан I Хуан Карлос  болон түүний гэргий хатан хаан София нар ирээгүй юм. Үүний шалтгаан нь Лондон болон Мадридын хоорондын английн эзэмшлийн Гибралтарыг тойрсон нутаг дэвсгэрийн маргаантай асуудал  болжээ.  Пиренейн хойгийн эргийг Испани нь буцааж өгөхийг шаардсан юм.

Өмнө нь британий хэвлэлд  арга хэмжээнд дэлхийн  одоогийн хаадууд уригдсан бөгөөд огцорсон хааны удмынхан  уригдаагүй гэж бичиж байжээ.  Гэтэл энэхүү мэдээлэл алдаатай байсан.Виндзорын болон Букингемийн орднуудад  хүрэлцэн ирсэн зочдын дунд  Болгарын сайд асан  II Симеон гэргийн хамт, Грекийн II Константин гэргийн хамт, Югославын хааны ордоны тэргүүн  асан Адександр ханхүү  гэргийн хамт  байлаа. Эдгээр хааны удмынхан британий Виндзорын  ордонтой ойр  төрлийн холбоотой байдаг юм.Бусад хааны удмынхны төлөөлөгчид буюу, ялангуяа, италийн Савойн удмынхан болон оросын  Романовынхны удмыхныг эрдэнийн ойд тохиолдуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд яриагүй аж.  

Гэрэл зураг