Америкийн Space Exploration Technklogies компаний   “Дрэгон” хөлгийн Олон улсын станц руу нисэх туршилтын нислэгийг ээлжит удааг хойшлон  5-р сарын  22-нд  болгов. “Фэлкон” пуужинтээгч сансрын төхөөрөмж  нь өнөөдөр Канаверал булангаас нисэх ёстой юм. Гэтэл  сүүлийн хэдэхэн хоромд  пуужингийн доод шатын хөдөлгүүрүүдийн нэгний өндөржүүлсэн даралтын улмаас хөөрөлтийг зогсоожээ. “Дрэгон” тойрог замд хагас тонн ачаа хүргэх ёстой юм.  АНУ-ын сансрын агентлагийн байгууллага шатлл хөлгийг ашиглахаас татгалзах шийдвэр гаргаж, үүний дараа олон улсын станц дээр өөрийн орны одон орон  судлаачдыг оросын “Союз”  хөлгүүдээр нэг байр тус бүрд 56 сая доллар төлж  хүргэж байгаа юм. Компаний тооцоолсноор,  “Дрэгон” хөлгөөр  нэг хүнийг сансарт хүргэхэд  20 сая долларын зардал гарах  аж.