Чикаго хотод НАТО-гийн ДХУ-ыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаан болов.Гудамжинд хэдэн зуун даяарчлалыг эсэргүүцэгчид гарч жагсав. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар, энэ бол дөнгөж эхэн нь аж. Ням гаригт ДХУ-ын нээгдэх өдөр жинхэн эсэргүүцлийн жагсаалууд болох нь.

Ням, даваа гаригуудад НАТО-гийн  ДХУ-ын нээлтийг  хүлээн Чикаог одоо нам гүм байна. Одоогийн тохиолдолд  “нам гүм буй нь” зүгээр нэг сул үг биш бололтой.Өдөөн хатгалга болон олон тооны  даяарчлалын эсэргүүцэгчдийн   болоод Occupy Wall Street    хөдөлгөөний оролцогчдоос болгоожлон  хэдэн арван компаниудын тэргүүн нар   ажилтанууддаа баасан гаригт гэртээ ажиллах юм уу, аль эсвэл баасан бөгөөд ирэх даваа  гаригийг амралтын өдөр болгон зарлажээ.  Чикагогийн хэдэн мянган оршин суугчид  ДХУ-ын үеэр хотоос гарч явах нь дээр гэж үзжээ.  Үүний дүнд хот даяарчлалыг эсэгүүцэгчдэд  болон  тэдний эсрэг зогсож байгаа  цагдаагийн мэдэлд байна.

Эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид баасан гаригт  хотын төв гудамжуудаар жагсаал хийж, харин шөнө нь жижигхэн буудлын газрууд руу, үзэл бодол нэгтнүүдийнхээ гэр рүү болон сүмд очиж  хоног төөрүүлэхээр явцгаав.  Одоогийн байдлаар эсэргүүцлийн арга хэмжээнүүд тайван явагдаж байна, гэхдээ сүүлийн хоёр хоногийн хугацаанд цагдаагийнхан хорь гаруй хүнийг саатуулаад байгаа юм.

Цагдаагийнханхан болон тусгай албаныхан маш идэвхитэй ажиллаж буй нь эзгүйрсэн  хотод  тодхон байна. Чикаго хот сүндэрлэсэн  Мичиган нуурын эргээр полицын болон тусгай албаныхны олон тооны жижиг оврын  усан онгоц байнга эргүүл хийж байна. Тэдгээр дээр буудлагын зэвсэгийг байрлуулсан нь эргээс харагдах аж. Тэнгэрийг  нисдэг тэрэгүүд  хянаж байна,гудамж талбай,  цэцэрлэгт хүрээлэнгүүд болон хотын түүхэн дурсгалын  газруудыг хэдэн мянган полицынхан манаж байна. Чикагогийн харуул хамгаалалтыг нэмэгдүүлэх үүднээс зэргэлдээ мужуудын цагдаагийнхан ирсэн нь жагсагчдыг илүүтэй хэлэгнүүлж байна.

«Би галзуурах нь. НАТО-гийн ДХУ энэ хотод явуулах асуудлыг ардчилсан замаар шийдээгүйд би цухалдаж байна.  Ийм шийдвэрийг  Чикаго болон  Вашингтоны засгийн  эрх баригчид  энэ бүгд нь маш их асуудал үүсгэж байгаа  хүмүүсийн санал бодлыг огтхон ч харгалзалгүй гаргасан.  Өнөөдөр Чикагогийнхан бид  эзлэгдэнэ гэдэг юу болохыг ойлголоо.  Багдад, Кабул, Иерусалим өдөр бүр тулгардаг гадаадын цэргийнхний талаас  эзлэгдэнэ гэдгийг ойлголоо».

Засгийн эрх баригчид радио, телевизийн сувгуудаар гудамж ДХУ-ын үеэр түр хугацаагаар  хаах гудамжууд, метроны станцуудын тухай  байнга сануулж байна.Хотын зочид буудлуудад амьдарч байгаа олон тооны жуулчид болон сэтгүүлчдэд үеэр тусгай бугуйвч олгож, энэгүйгээр ДХУ-ын үеэр буудалд нэвтрүүлэхгүй гэж сүрдүүлжээ.  Зочид буудлуудад жагсагчдын өдөөн хатгалгаас эмээж байна. Гэтэл  тэд өөрсдийгөө тайван байгаа гэж яриад, харин эрх баригчид л  ХМХ-үүдээр дамжуулан  байдлыг  хурцатгаж байгаа аж.

«Цагдаагийнхан болон Чикагогийн эрх баригчид ХМХ-үүдтэй нэгдэн, хүмүүсийн үг хэлэх  эрх чөлөө болон цугларахыг хориглох гэж оролдож байна. Энэ бол хүний эрх зөрчиж байгаа хэрэг.  Тэд биднийг  тайван байдлыг алдагдуулсан буруутан болгож, бид хотын хувьд аюултай гэдийг батлахыг оролдоцгоож байна.  Үүнийг цагдаа л хийгээд байгаа юм. Тэд биднийг зэвсэгээр сүрдүүлж  байна».

Сануулахад, НАТО-гийн ДХУ нь 5-р сарын 20,21-ний өдрүүдэд явагдана. Гол сэдвүүд бол ПДХ системийг байгуулах эхний шатыг дуусгах, Афганистаны байдал болон Эвсэлийн өөрийн шинэчлэлийн асуудлууд байх юм.  Москва ПДХ системийн асуудлаар санал зөрөлдсөний улмаас болон Афганистаны хамтын ажиллагааны улмаас Чикагогийн ДХУ-нд өөрийн нэр хүнд  бүхийн төлөөлөгчдийг илгээгүй юм.  БХЯ-нд мэдэгдэхдээ, тэдний төлөөлөгчдөд уг ДХУ-нд байх ямарч утга үгүй гэж үзжээ.  Харин ГХЯ өөрийн удирдах газрын нэгэн тэргүүн Замир Кабуловыг илгээсэн бөгөөд тэр Афганистаны асуудлыг хэлэлцэхэд оролцоно.