Дэлхийн шатрын аварга цолын төлөө тэмцэж байгаа Энэтхэгийн Вишванатан Ананд, Израилийн Борис Гельфанд хоёр зургаан өрөг шатар тавиад хайнцав. Тэд нийт 12 өрөг тавих ёстой. Эдгээр хоёр шатарч адилхан боломжтой байна. Тэмцээний үр дүнг урьдчилан таамаглахад хэцүү гэж 2012 оны Европын аварга оросын шатарч Валентина Гунина үзэж байна.

Шатар бол урлаг, спорт  төдийгүй хувь хүн, сэтгэл зүйн харшилдаан юм. Энэ удаагийн тэмцээнд Ананд сэтгэл санааны талаар Гельфандээс  илүү хүнд байдалд орсон. Юу гэвэл дэлхийн аврага цолоо хамгаалж байна гэж Валентина Гунина хэлээд

«Миний бодоход Ананд ялимгүй сэтгэл түгшиж байх шиг  байна. Харин гаднаас харахад тайван байна. Гэсэн Борис давуутай болсон мэтээр харуулахын тулд  өөдөөс нь  ширтэн хардаг. Гэвч  өрсөлдөгчийг мэгдүүлэхээр тэгж байна гэж бодохгүй байна. Ийм аугаа их хоёр шатарч  хатуу арга барил хэрэглэхээс татгалзах бололтой. Одоо хоёулаа адилхан боломжтой байна» гэв.

Ананд 3 дахь өрөгт тэнцвэрийг алдагдуулж мэдэх давуутай байсан. Гэвч цаг алдсан учраас хожих боломжгүй болсон байна.  

Өнөөдөр дэлхийн шатрын аварга цолын төлөө өрсөлдөгчид амарч байна. Маргааш тэмцээн үргэлжлэх юм. Тэмцээний явцыг албан ёсны сайтаас нь онлайн дэглэмээр ажиглаж болно.