Өнгөрсөн өдрүүдэд өрнөдийн ХМХ-үүд тусгай албануудын эх сурвалжуудаас иш татан Аль-Каидагийн  хар санаатай террорист төлөвлөгөөний тухай мэдээлсэн. Үүнд  “Аль-Каида нь Арабын хойгийн өмнөд хэсэгт “мэс заслын терроризм” хийхийг завадаж байна гэжээ.  Үүнтэй холбоотой эмч нар нь Английн тэргүүний клиникүүдэд террорист –амиа золиослогчдын биенд дэлбэрэх төхөөрөмжийг суулгах бэлтгэлийг олж авчээ. Ийм амьд  бөмбөгийг илрүүлж, хор нөлөөгүй болгох маш хүнд.

Энэ нь хийх юмгүйдээ бодож олсон санаа  юу, аль эсвэл ийм аюул заналхийлж  болох үндэслэл байна уу? Ер нь тэгээд Аль-Каидатай хийж байгаа тэмцэл хэрхэн явагдаж байна вэ? Энэ тухай өөрийн үзэл бодлоо тоймч Евгений Ермолаев болон шинжээч Виктор Надеин-Раевский нар “Оросын дуу хоолой” радиод  өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.

«Аль-Каидагаас юу ч гарч мэднэ. Жишээ нь, 2009 онд “Аль-Каида Арабын хойгийн өмнөд хэсэгт “ гол  бөмбөг бэлтгэгчээр Ибрагим Хасан аль-Асари өөрийн дүү, амиа золиослогч  Абдаллагийн биед тэсрэх төхөөрөмжийг цэнэглэсэн, энэ нь саудын арабын тагнуулын газрын  тэргүүнийг устгах ёстой байсан. Аль-Асари өөрийн дүүгийн биед хүчтэй цэнэг суулгасан гэдэг бол нотлогдсон баримт юм шүү. Харин тэр үед мэс заслын оролцоогүй  цэнэгийг салгаж чадсан. Бөмбөгийг  хүн бүрийн биед байдаг нүхэнд хийсэн байв. Тэнр үед халдлага хийж чадаагүй,  зөвхөн амиа золиослогч өөрөө дэлбэрсэн. Одоо өрнөдийн тусгай албануудынхны мэдээллэж байгаагаар, Аль-Каида нь амиа золиослогчдын биед мэс заслын аргаар бөмбөгийг суулгахаар төлөвлөж байгаа аж. Ийм хүндрэл ямар хэрэгтэй байгаа нь ойлгомжгүй юм. Мэс заслын сорви нилээд удаан байх нь.  Хэрэв тусгай албаныхан хүний биеийн нууцгай  хэсгийг  уйгагуй харахаас  эвгүйрхэх юм бол  оёо ердөө ч  анзаарагдахгуй...“Мэс заслын терроризмын “тухай эдгээр мэдээллүүд нь  зохиомол зүйл гэлтэй, аль эсвэл хэдийд ч дэргэд  гарч ирж болзошгүйгээрээ “Каидын” агентуудын өрнөдийнхийг сүрдлүүлэх гэсэн оролдлого байж болох юм» гэж Евгений Ермолаев үзэж байна.  

Манай хөтөлбөрийн  өөр нэг зочин  шинжээч Виктор Надеин-Раевский   энэ  асуудлыг ийн тайлбарлаж байна.  Түүний үзэж байгаагаар, сүүлийн үеийн “мэс заслын төлөвлөгөөг”   Аль-Каида  зохиосон эсэх нь чухал биш. Ямартай ч олон нийтийн анхаарлыг энэ бүлэглэлийн үйл ажиллагаанд хандуулах нь ашигтай.

«Аль-Каидатай тэмцэх тусам тэд улам хүчтэй болоод байгаа мэтээр ойлгогдож байна. “Исламын орнуудад Аль-Каида” ливийн зэвсгийг дээрэмдэж,  сайн зэвсэглэж авсан. Шинжээчдийн үзэж байгаагаар,  тэдгээрийн цэргийн  хүчин чадал нь Нигер, Чад аль эсвэл  Мавританы армиас илүү аж.  Энэ бүлэглэл Ливиэс хулгайлсан  пуужингийн их бууны цогцолборыг хэрэглээгүй  нь аз юм шүү.  Гэхдээ хэт даврагсдын гарт  ийм  хүчирхэг зэвсэг байна гэдэг бол амиа золиослогчдын биед оёсон бөмбөгнөөс аймшигтай юм. Харин одоо энэ болон нөгөө Ливид байгаа зэвсгийг агуулахаас гаргаж  ажиллагаанд оруулах бол гэдгийг таах үлдээд  байна.

 Аль-Каида бүлгэмийн  мэтийн хэт даврагсад геополитикийн  хүчирхэг  тоглоомын  жүжигчид болсон нь аль эрт юм.  Лалын шашны радикализмын чиглэл нь Саддам Хусейны болон Муаммар Каддафийн дэглэмийн эвлэршгүй  дайсан . Одоо эдгээр дэглэмүүд үгүй болсон ингэхдээ  тэднийг “Аль-Каида” устгаагүйг бид мэднэ.Одоо Каида нь ираны болон  сирийн дэглэмүүдийн эсрэг тэмцэл явуулж байна. Аль-Каидын толгойлогчдын болон өрнөдийн элитүүдийн  зорилго тэдний аль нэгийн эрхшээлд орохыг хүсэхгүй дэглэмтэй тэмцэхэд яг цав таарч байгаа юм.Тиймээс зарчмын хувьд, өрнөдийн элитүүд Аль-Каидаг бүр ор тас устгах сонирхолгүй байгаа. Түүнтэй тэмцэж байгаагаар  шалтаглан маш их хэмжээний мөнгийг төсвөөс шаардаж, томоохон бүтцүүдийг байгуулж болно шүү дээ. Зарим тохиолдолд   бүр цэргийн ажиллагааг ч  явуулна.  Эцэст нь хэлэхэд, нүүрс ус төрөгчөөр баян бүсэд өөрийн хяналтыг чангатгахаар зорьж буй юм гэж Виктор Надеин-Раевский хэллээ.