«Их найман» бүлгийн гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт АНУ-д нээгдлээ. Дмитрий Медведев ОХУ-ыг мөн уулзалтад төлөөлж байна. Ерөнхий сайд Вашингтонд хүрэлцэн очоод тэндээс нисдэг тэргээр Кэмп-Дэвидэд АНУ-ын ерөнхийлөгчийн өргөөнд очжээ.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт албан бус шинж чанартай. Дмитрий Медведев Москвад дагалдан явах хүмүүстээ энэ тухай мэдээлжээ. «Их найман» бүлгийн дээд хэмжээний уулзалт «Рамбуйе маягийн» анхны хэлбэрт буцана гэж хожим АНУ-д Оросын ГХЯ-ны Онц эрхт элчин сайд Вадим Луков тодруулан хэллээ. 1975 онд Рамбуйэд Францын ерөнхийлөгч Валери Жискар д’Эстены санаачилгаар «долооны» анхны уулзалт болсон билээ. Орос улс бүрэн эрхт гишүүнээр зөвхөн 1997 онд бүлэгт  нэгдснийг дурдая.

Өнөөдөр дээд хэмжээний уулзалтын анхны ажлын едер юм. Гэвч өчигдөр орой зочид оройн хоолны үеэр цугларч, олон улсын хэдэн асуудал түүний дотор БНАСАУ, Иран, Сири улсын тойрны байдлыг авч үзэж хэлэлцэв. Өнөөдөр санал шүүмжлэлийн үр дүн товчхон баримт бичгүүдэд тусгалаа олно. Баримт бичиг бүр тодорхой маш олон тохиролцоонтой холбоотой гэж Вадим Луков тэмдэглэн хэлээд

«Удирдагчдын мэдэгдлүүдээс гадна үйл ажиллагааны арваад төлөвлөгөө гэгчийг батлана. «Их найман» бүлгийн гишүүд одоо улс төр,нийгэм-эдийн засгийн хувьсалын үед шилжсэн арабын орнуудтай түншлэх сэдэвт төлөвлөгөө зонхилж байна. Хүнсний аюулгүй байдлын салбарт явуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг бас батлана. Түүнчлэн эрчим хүчний салбарын үйл ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох юм. Иймээс дээд хэмжээний уулзалт жинтэй үр дүнд хүрнэ гэж найдаж байна.

Орос, АНУ, Их Британи, Франц, Япон, Германи, Итали, Канад зэрэг тэргүүлэх найман улсын төр засгийн тэргүүн нар гадаа уулзаж байна. Бүх хэлэлцээ Кэмп-Дэвидийн ойн захын нуган дээр хийх юм. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид америкийн байгалийн нөөцийн  газарт нэлээд даруухан байшингуудад байрлана.

Мэдээжээр  даярчлалыг эсэргүүцэгчид идэвхжлээ. «Уолл-стритийг эзлэцгэе!» хөдөлгөөний гол төлөв бүс нутгийн салбаруудын янз бүрийн идэвхтнүүд баасан гаригийн өглөөнөөс Кэмп-Дэвид орчимд цугларч эхлэв. Одоогоор онцгой тохиолдол гараагүй. Жагсагчид ерөнхийлөгчийн өргөө орчмын засмал замд хэдэн гэрэлт самбар байрлуулжээ. Харин уулзалтад оролцогчид тэдгээрийг нисдэг тэргүүдээсээ харж анзаараагүй байх.