Өнөө шөнө Москвад «Шөнө музейд» олон улсын арга хэмжээ явагдана. 180 гаруй арт-талбар үзэгчдэд нээлттэй байх болно. Олонхи музей шөнө дунд хүртэл үнэ төлбөргүй ажиллах юм. Түүнээс гадна  энэ арга хэмжээний хүрээнд өөрсдийгөө урьдчилан бүртгүүлсэн хүмүүс  нийслэлийн олон театрын тайзны ард очно. «Шөнө музейд» анхны арга хэмжээ 1999 онд явагджээ. 2011 оноос европын 42 улсад явагдаж байна. Москвагийн музейнууд 2007 онд төсөлд нэгдсэн байна.