АНУ-ын БХЯ-аас илтгэл нийтлүүлж, БНХАУ-аас эдийн засаг, технологийн тагнан турших ажиллагаа явуулж байгааг буруушаагаад хятадын цэргийн хүчийг зузаатгаж байгаад сэтгэл гүнээ түгшснээ илэрхийлсэн тухай Би Би Си мэдээлэв. АНУ-ын тоо баримтуудаас харахад 2011 онд Хятад зэвсэгт хүчээ шинэчлэхэд барагцаалбал 180 тэрбум доллар зарцуулжээ. Түүнээс гадна дээрх илтгэлд өгүүлснээр сүүлийн үед Хятад эдийн засгийн тагнан турших ажиллагаагаа идэвхжүүлэв. «АНУ-ын технологи, эдийн засгийн мэдээллийг хулгайлж авах гэсэн Хятадын оролдлого үргэлжилж байгаа нь АНУ-ын эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлж байна» гэж илтгэлд өгүүлжээ. Түүнээс гадна «иргэний технологийг цэргийн шинэтгэлд хэрэглэх нь зайлшгүй чухал» гэж БНХАУ-ын эрх баригчид үзэж байгааг АНУ-ын БХЯ-ны төлөөлөгчид онцлов.