Хятадын эрх баригчдаас цэргийн салбарын хөгжилд нэлээд их хэмжээний хөрөнгө гаргасаар байна гэж өчигдөр Пентагонээс тараасан илтгэлд өгүүлжээ. 2012 онд цэргийн зардал 106 тэрбум доллар болно гэж хятадын эрх баригчдаас зарлан мэдээлсэн боловч үнэн чанартаа 120 -180 тэрбум долларт хүрнэ гэж баримт бичигт мэдээлжээ. Хятад улс тив хоорондын 50-75 баллистик  пуужинтай. Тэдгээр 5500 км-ийн тусгалтай байна. Мөн түүнчлэн  дунд зайны тусгалтай 5-аас 20 хүртэл баллистик пуужинтай юм. БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми үндэсний үйлдвэрлэлийн нарийн тусталтай их олон далавчит пуужин авч байна гэж Пентагон мэдээллээ. Хятад улс Тайвань руу онилон чиглүүлсэн ойрын тусгалтай 1 мянгаас 1200 хүртэл пуужинг байрлуулжээ. Түүнээс гадна БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчин 48 дизелийн шумбагч хөлөг онгоц болон атомын 2 шумбагч хөлөгтэй. Ойрын жилүүдэд тус  улс бас 3 дахь үеийн таван атомын шумбагч хөлөг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Хятадын Тэнгисийн цэргийн хүчин байлдааны 79, ачаа тээврийн 51, эргүүлийн 86 хөлөг онгоцтой. Тэдгээрийг пуужингаар зэвсэглэжээ. Түүнчлэн БНХАУ-ын Цэргийн нисэх хүчин 1570 сөнөөгч, 300 ачаа тээврийн онгоц, 100 гаруй тагнуулын нисэх онгоц болон 550 бөмбөгдөгч онгоцтой байгааг баримт бичигт тэмдэглэжээ.