Орчин цагийн бодит байдал олон зуун жилийн турш төлөвшиж ирсэн уламжлал ба аж төрөх уламжлалт хэвшилд олонтаа харшилж байна. Сүүлийн үед энэтхэгийн бараг бүх айл үүнийг мэдрэв. Энэтхэгийн эдийн засагт тулгарсан түвэг бэрхшээл тус улсад хамгийн өргөн дэлгэрсэн барааны нэг алтны эрэлт хэрэгцээнд зохисгүй нөлөөлэв.

Энэ оны эхний гурван сард Энэтхэг улсад алтны эрэлт хэрэгцээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 29 хувиар унасан тухай Дэлхийн алтны зөвлөлийн илтгэлд өгүүлжээ. Урьд Энэтхэг алтны импортоор дэлхийд тэргүүний байр эзлэж байсан бол одоо Хятад сүүлийн хэдэн  сар дараалан түрүүлэх боллоо.

Энэтхэгийн оршин суугч нийгмийн ямар ч давхрагад хамаарагдсан ч амьдралаа алтангүйгээр бодохгүй байна гэж Оросын стратегийн судлалын хүрээлэнгийн шинжээч Борис Волхонский тэмдэглэн хэлээд

«Энэтхэгийн хамгийн ядуу эмэгтэй ч алтан гоёл чимэглэлтэй байдаг. Алтан хүүхэндээ өгөх инжийн гол хэсэг болсон. Түүнээс гадна энэтхэгийн олонхи  оршин суугч банкуудад итгэлгүй хөрөнгөө алтан эдлэлээр хадгалж байна» гэв.

Сүүлийн саруудад энэтхэгийн эдийн засагт тулгарсан саад бэршээл эл асуудалд нөгөө талаас хандахад хүргэв. Энэтхэгийн бараа таваарын экспорт эрс багасав. Эдийн засгийн өсөлт нь барагцаалбал 7 хувь хүртэл унана гэж энэ онд Олон улсын валютын сангаас таамаглав. Түүнчлэн 4-р сард Standart & Poor;s агентлаг Энэтхэгийн зээлийн рейтингийг тогтвортойгоос зохисгүй хүртэл бууруулав. АНУ-ын доллартой харьцах энэтэхгийн рупийн ханш эрс буурч байна. Одоо 1 доллар 55 рупитай тэнцэх болсон. Алтан ач холбогдлоороо нүүрс ус төрөгчийн дараа хоёрт орох бараа юм. Алтны зардал эдийн засагт ногдуулсан хүнд дарамт болжээ.

Энэтхэгийн засгийн газраас мөн дарамтыг хөнгөвчлэх зорилгоор хэдэн алхам хийгээд байна. Гаалийн хураамжийг хоёр дахин нэмэгдүүлж, гаднаас оруулах алтны өөрийн өртөгийг 4 хувьд хүргэв. Түүнээс гадна 200 мянга гаруй рупиар худалдаа хийсэн бүх тохиолдлыг татварын албанд мэдээлэх албан үүрэг эрдэнийн мухлагуудад ногдуулав. Гэвч энэтхэгийн алтан эдлэл худалдагчид үүнийг эрс эсэргүүцэж, нийт үндэсний гурван долоо хоногийн ажил хаялт 3-4-р сард зарлав. Тэгээд засгийн газар шийдвэрээ хүчингүй болгосон байна.

Гэвч асуудлыг шийдвэрлээгүй хэвээр байна. Алтны тойрны байдал төдийгүй энэтхэгийн эдийн засгийн ерөнхий байдал хүнд түвэгтэй асуудал болсон. Өчигдөр Энэтхэгийн сангийн сайд Пранаб Мукхержи төрийн зардлыг хорогдуулах тухай шинэ арга хэмжээнүүдийг зарлав. Энэ нь Энэтхэгт шинэ түвэг бэрхшээл тулгарах, хүн ам «бүсээ арга буюу чанагтгана» гэсэн дохио хэмээн энэтхэгийн олон эдийн засагч үзжээ. Борис Волхонский цааш нь хэлэхдээ

«Эдүгээ ийм нөхцөлд нэг грамм алтны үнэ эрс нэмэгдэж 2800 рупий буюу бараг 52 доллар болжээ. Энэ нь хэрэглэгч уламжлал буюу өдөр дутмын хэрэгцээ аль  нэгий нь сонгох авах ёстой гэсэн үг. Алтан бол  өргөн хэрэгцээт бараа-тутрага, талх, хувцас биш. Улс орон болон гэр бүлийнхээ сайн сайхан байдлыг бодож түүнээс татгалаж болох байх. Харин эдийн засгийн хатуу шаардлагыг  алтныг хадгаламжийн хамгийн найдвартай нэр хүндтэй хэрэгсэл хэмээн үзэж ирсэн аль эртний уламжлалд яаж нийцүүлэх вэ? Зардлыг багасгах тухай засгийн газрын уриа сөрөг үр дүнтэй болохгүй гэж уу? Хүн ам хөрөнгөө хадгалахаар алт их хэмжээгээр ахин худалдан авч эхлэвэл яана?» гэлээ.

Ямар байсан ч алт  мөнгөний дархчуул хохирохгүй. Юу гэвэл Энэтхэгт тэд бараг  гэр бүлийн гишүүн болсон. Маш олон эдлэлийг бичүүлэлгүй худалдаж байна. Тэгснээр худалдагчид албан татвар төлөхөөс зайлсхийж, худалдан авагч эргэлзээтэй буюу бүр нууц эх сурвалжаас авсан хөрөнгөө «угааж» байна.