Лондонд болох 2012 оны Олимпийн наадмын 70 өдрийн буухиа өнөөдөр Их Британийн Корнуоллд гараа авсан байна. Энэ завсар буухианд оролцогчид 12 мянга гаруй км урт замыг туулах юм. Тэд Олимпийн бамбарыг Англи болон Шотланди, Уэльс, Хойд Ирландийн бүх бүс нутгаар авч яван дамжиж гарна. 7-р сарын 27-нд дэлхийн спортын баярыг нээх ёслол дээр ХХХ Олимпийн бамбарыг Лондоны олимпийн гол цэнгэлдэх хүрээлэнд асаах юм. Олимпийн бамбарыг өчигдөр орой Грекээс Их Британид хүргэв.Анна гүнж болон 2012 оны Лондоны Олимпийн наадмыг зохион байгуулагчдын төлөөлөгчид түүнийг дагалдан явсан байна. Тухайн үед  Анна гүнж Олимпийн наадамд оролцсон билээ. Тэрээр 1976 онд Монреальд Олимпийн наадмын үеэр морин спортоор уралдсан юм. Нэрд гарсан хөл бөмбөгч Дэвид Бекхэм британийн газар нутагт анхны бамбар асаав. Бамбар 8 мянган хүний тусламжтайгаар нийт 1018 хот тосгон болон Британийн арлуудын нэрд гарсан түүх соёлын дурсгалуудыг дамжиж гарах юм. Өдөр дутам 12 цаг үргэлжлэх буухианд бараг115 хүн оролцоно. Хамгийн өндөр настай 100 хүрсэн Дина Гулд Лондонд бамбар барьж явна. «Би гүйх гээгүй. 100 настай  хүн яарах ёсгүй» гэж тэрээр сэтгүүлчдэд хэлжээ.