Олон улсын атомын энергийн агентлагийн (МАГАТЭ) ерөнхий захирал Юкия Амано Ираны дээгүүр албан тушаалтай түшмэдтэй хэлэлцээ хийхэхэр 5-р сарын 20-нд Тегеранд хүрэлцэн очно. Байгууллагын мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Хэлэлцээ даваа гаригт хийж эхлэнэ. Ираны тал 5-р сарын 14,15-нд Вена хотноо МАГАТЭ-тай хийсэн хоёр өдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл ханамжтай байна гэж урьд мэдээлсэн билээ. МАГАТЭ-д суугаа Иран улсын байнгын төлөөлөгч Али Асгар Солтанийейн хэлснээр бол мөн уулзалтын үр дүнг ираны цөмийн асуудлаархи хэлэлцүүлгийг урагш ахиулна. Хэлэлцээ үзэл санаа үр бүтээлтэй солилцох боломж олгосон гэж өөрийн зүгээс МАГАТЭ тэмдэглэжээ.Үүнтэй холбогдуулан талууд ойрын даваа гаригт шинэ зөвлөлдөөн хийхээр шийдвэрлэв.