Эдгээр найман улсын удирдагчид Сири улсын байдлыг зохицуулах Кофи Аннаны төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд Ираны асуудлаар санал нэгтэй байр суурь баримталж, цаашид өдөөн хатгахаас сэрэмжлэхийг БНАСАУ-д уриалсан тухай америкийн засаг захиргааны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэв. Иран, Сири, БНАСАУ-ын сэдвийг Кэмп-Дэвидэд АНУ-ын ерөнхийлөгчийн өргөөнд орой хэлэлцэв. Сири улсад улс төрийн өөрчлөлт гарах ёстой гэж  «их найман» гишүүн орнуудын удирдагчид үзэж байна гэж америкийн төлөөлөгч хэллээ. Түүнчлэн Иран улс цөмийн хөтөлбөр нь энх тайван чиглэлтэй байгаад дэлхийн хамтын нийгэмлэгийг итгүүлэхийн тулд зохих алхам яаралтай  хийх ёстой гэж тэд зөвшилцсэн байна. Умард Солонгосын тухайд гэвэл Пхеньян « өдөөн хатгах замаар цаашид замнавал түүнийг улам ганцаардуулна» гэж мэдэгджээ. Өнөөдөр дээд хэмжээний уулзалтын гол хуралдаан  болно. Хуралдаанаар эдийн засгийн асуудал юуны түрүүнд евро бүсийн хямралыг хэлэлцэнэ. Түүнчлэн тусгай хэдэн чуулганд оролцогчид эрчим хүчин, цаг уурын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал болон Афганистаны эдийн засгийн хөгжил, Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудын улс төрийн байдлын асуудалд гойд анхаарал тавих юм. Олон улсын терроризмтэй хийх тэмцлийг  оросын талын санаачилгаар авч үзэж хэлэлцэнэ.