Кэмп-Дэвидэд «их наймны» дээд хэмжээний уулзалт дээр «Хүнсний аюулгүй байдлын төлөө шинэ холбоо» байгуулах тухай зарлан мэдээлнэ гэж өнөөдөр АНУ-ын засгийн газрын Олон улсын хөгжлийн агентлагийн тэргүүн Ражив Шах сэтгүүлчдэд мэдээллээ. Холбооны зорилго дэлхийд өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоог барагдуулахын тулд хөдөө аж ахуйн салбарт оруулах хувийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд оршино. Америкийн талаас тэмдэглэсэнчилэн энэ нь хүнсний аюулгүй байдлын талаар 2009 онд дэвшүүлсэн Аквилын санаачилгын үргэлжлэл юм. Мөн санаачилгын хүрээнд 22 тэрбум долларыг хөдөө аж ахуйг 3 жилийн турш тогтвортой хөгжүүлэхэд чиглүүлжээ. Ражив Шахын хэлснээр бол африкийн орнуудыг оролцуулан дэлхийн хувийн 45 компани сая сая фермерд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд нь туслах хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн төслүүдэд 3 тэрбум гаруй доллар оруулах тодорхой үүрэг авах юм. Шинэ санаачилгыг хэрэгжүүлснээр ойрын 10 жилд одоо ядуурч өлсгөлөнд нэрвэгдсэн 50 сая хүний амьжиргааны нөхцлийг сайжруулах боломж бий болно гэж Обамагийн засаг захиргаа үзэж байна. Иймээс Обама «их наймны» дээд хэмжээний уулзалтад  оролцохыг африкийн хэд хэдэн улсын удирдагчийг урьжээ.