Оросын иргэд дэлхийн хамгийн идэвхитэй  аялагчид байдаг. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан тоо баримтаар Орос улс гадаадад зорчигч иргэдийнхээ тоогоор дэлхийд 6-р  байранд ордог аж. Хамгийн гол шалтгаан бол манай нутаг нэгтнүүдийн амьжиргааны түвшин мэдэгдэхүйц нэмэгдсэнтэй болон Орос улс нь дэлхийн 10 гаруй оронтой визгүй зорчдогтой холбоотой юм.  

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас шинэ чансаа гаргажээ. Үүнд Герман болон АНУ нь гадаад орнуудар  аялах  сонирхолтой маш их аялагчидаараа дэлхийд тэргүүлж байна.  Хэдхэн жилийн өмнө энэ жагсаалтанд Орос улс 9 байранд байснаа 6 руу шилжсэн байна.  Ингэхдээ Япон, Канад болон Италийг гүйцэж түрүүлжээ.Шинжээчдийн үзэж байгаагаар, чансааны оргилд хүрэхэд  нь  тус улсын эдийн засгийн өсөлт нэмэр болжээ. 

2011 онд  оросын 43 сая иргэн   гадаадад зорчсон бөгөөд нийт 31 тэрбум доллар зарцуулжээ. Одоо далайн чанадын амралтын эргүүдэд  Оросын иргэд  хамгийн амттай хэрчим болж байна. Оросын иргэдийн хувьд бол визний хувьд хамгийн боломжтой орнуудыг сонгож байна.  Энэ утгаараа Түрк  нь хоёр сар  визгүй зорчих юм. Энэ байдал нь жуулчны урсгалд асар  нөлөөтэй гэж Түрк улсын Соёл болон жуулчлалын яамны жуулчны асуудал хариуцсан ерөнхий захирлын орлогч Левент Демирель тэмдэглээд

«Өнгөрсөн оны мөн үеийнхтэй  харьцуулбал,  энэ жил Түркийн оросын жуулчдын тоо 12 % нэмэгдсэн.  Түркээс Орос руу ирэх жуулчдын хувьд гэвэл, визгүй болох нь тэдэнд  чухал байгаа юм.  Орос улсад нэг жилийн хугацаанд түркийн жуулчин 20 % илүү иржээ.  Орос уудам их орон, мэдээж хэрэг жуулчид тус улсын эдийн засагт мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж байгаа. Миний бодлоор бол  цаашид  илүү олон хүн гадаадад зорчиж, энэ тоо нэмэгдэнэ гэж бодож байна» гэлээ.

Шинжээчид үзэхдээ, оросын иргэд нь Түрк болон Египтийн зэрэгцээ оросын иргэд Шенгений орнуудаар аялахыг хүсч байгаа аж. Социологийн асуулгаар Европын онуудад оросын иргэдийг чөлөөтэй оруулж эхлэвэл тэд юуны түрүүнд, Итали, Франц, Герман, Испани болон Грек рүү явж амралтаа өнгөрүүлэх аж. Эцэст нь хэлэхэд, ЕХ визийн дэглэм тогтоосноороо сайхан ашигаа дэмий алдаж байна. Харин санхүүгийн тогтворгүй байдлын үед  эдгээр орнуудын заримд нь харин ч тумтай байх байсан биш үү гэж Холбооны аялал жуулчлалын агентлагийн олон нийтийн зөвлөлийн гишүүн Дмитрий Давыденко үзээд

«Хэрэв ЕХ  оросын аялагчдын өмнө хилээ нээх юм бол  энэ нь европын орнуудад ашигтай байна, учир нь эдгээр орнуудад жуулчны урсгал эрс нэмэгдэнэ. Одоо бол Москва, Санкт-Петербург болон бусад оросын  хотуудад   ерөнхий консулын газартай хотуудын  оршин суугчид л ЕХ руу зочихдоо арай илүү ашигтай байдалд байгаа юм.  Оросын бусад иргэдийн хувьд гэвэл нилээд асуудалтай тулгарч байна: өөр хот  руу  явж виз авсны дараа, буцаж ирэх» гэв.

Визгүй болохоор билет болон путёвк маш их эрэлт хэрэгцээтэй болдог. Энэ нь Израилийн жишээн дээр харагдаж байна. Оросын иргэдэд зориулан визний журмыг халсаны дараа тэндхийн аялал жуулчлалын тоо хэмжээ хэд дахин өссөн. Грек ч гэсэн энэ  асуудал дээр бодмоор байгаа юм гэж Дмитрий Давыденко үргэлжлүүлэн ярьж байна.  Энэ нь оросын амрагчдад зориулан визгүй болгох л юм бол, тус улсын  санхүүгийн байдал ч засагдах юм. Энэ жил Грекэд  манай 350 мянган иргэд амарсан. Хэрэв тэнд визгүй зорчдог болчихвол  Грек нь Түрктэй өрсөлдөн хэдэн сая оросын жуулчдыг  хүлээн авах  бололцоо нээгдэж болох  юм.