2011 онд Хятадаас оросын эдийн засагт оруулсан хөрөнгө урьдын оныг бодоход гуравны нэгээр өсөн нэмэгджээ. Хятадын талаас эрчим хүч, төмөрлөг, тээвэрт хөрөнгө дуртайяа оруулж байна. Гэвч Оросын хөрөнгө оруулалтын чадавхи эдгээр салбараар хязгаарлагдахгүй байна. Аялал жуулчлалын салбарт хамтын хөрөнгө оруулалтын төслууд хэтийн төлөвтэй болж мэднэ. Эдийн засаг нь аялал жуулчлалд тодорхой хэмжээгээр тулгарсан Зүүн Сибирийн БНБуриад Улс «Байгалын боомт» эдийн засгийн онцгой бүст хамтран ажиллахыг хятадын хөрөнгө оруулагчдыг урьж байна.

Бараг 500 ам км талбай бүхий «Байгалын боомт» эдийн засгийн аялал жуулчлалын  онцгой бүс  дэлхийн хамгийн гүнзгий цэнгэг устай Байгал нуурын эрэг дээр оршино. Энд ажиллаж байгаа хөрөнгө оруулагчдад хэдэн хөнгөлөлт олгосон. Тэд эд хогшил, газар, тээврийн албан татвар төлөхгүй байна. Энэ бүст хөрөнгө оруулагчид зөвхөн ашгийн 15,5 хувь татвар төлөх юм. Түүнчлэн албан татвар төлөхгүй  хугацаа 5-аас 10 жил хүртэл үргэлжлэнэ. Түүнээс гадна албан татварын хөнгөлөлтийг эдийн засгийн онцгой үс орших бүх хугацаанд  баталгаатай болгов.

«Байгалын боомт» зохих дэд бүтцтэй байгаа нь түүний давуу тал билээ. Улсаас «Байгалын боомт»-ын инженер, тээврийн сүлжээнд  100 сая гаруй доллар оруулж байна.

Буриадын баялаг байгаль аялал жуулчлалын бизнесийг өргөжүүлэх өргөн боломж олгож байна гэж тус БНУлсын ерөнхийлөгч Вячеслав Наговицын хэлээд

«Манай халуун рашааны 300 булаг эмнэлгийн аялал жуулчлалын  маш сайн суурь болж мэднэ. Хөрөнгө оруулагч янз бүрийн булгаас дуртайгаа сонгож авна. Зүрх, яс, уушиг зэргийн эмчилгээ хийлгэж болно. Миний бодоход эдгээр булаг хятадын хөрөнгө оруулагчдын сонирхолыг татах юм. Жишээлбэл одоо Хайнаньд үр бүрээлтэй ажиллагсад Байгал нуур орчимд зочид буудал барих боломжтой байна. Тэгвэл хятадын жуулчид  боловсон хүчин нь хятад хэлээр ярьдаг зочид буудалд байрлаж мэднэ. Мөн хятадынхтэй адил тухтай нөхцөлд Байгал нуурын үзэсгэлэнт байдалтай танилцана» гэв.

Байгал бол дэлхийд нэрд гарсан бренд юм. Балтын тэнгис ба АНУ-ын бүх нуурын усан Байгалын хотгорт багтана. Саяхны нийгэм судлалын үр дүнгээс харахад  дэлхийн гурван оршин суугчийн нэгэн нь их нуурт  очмоор байна. Экологийн цэвэр өнцөг булан  дэлхийд цөөн. Чухам  Буриад  тийм нэгэн өнцөг булан болсон юм.

Хосгүй байгаль нь төдийгүй өөр дурсгал Буриадыг аялал жуулчлалын талаар сонирхолтой болгож байна. Иволгиний дацан энд оршдог. Оросын буддистуудын тэргүүн Пандито Хамбо ламын өргөө энд байгаа. Итгэл хамба сүм хийдийг дэлхий даяар алдаршуулав. Огт муудаагүй цогцос нь дацанд байгаа. Тэрээр 80 гаруй жилийн тэртээ өөд болсон  ч цогцос нь яг л амь хүнийх шиг байгааг шинжээчид тэмдэглэв. Иволгиний дацанд ламтанд зориулан дуган барив. Сүмийн хэдхэн лам Итгэл  хамбын цогцос дээр очиж  ёслох эрхтэй. Бууддын шашны баяараар цогцосы нь дуганаас хэдэн удаа гаргдаг юм. Ийн өдрүүдэд дэлхийн буддын олон арван сүсэгтэн  энд ирдэг.

Буриадын газар зүйн байрлал ч аялал жуулчлалын бизнесийн салбарт хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ. Холбооны хэмжээний хоёр төмөр зам ба гурван авто зам түүний нутаг дэвсгэрийг дамжин гардаг. Энэ оны 6-р сард Буриадын нийслэл Улаан Үд болон Бээжингийн хооронд агаарын шууд харилцааг нээх юм. Нислэг дөнгөж хоёр цаг үргэлжлэнэ.