Улс орнуудын тусгаар тогтнолд гадаадын цэрэг хутгалдан оролцох нь бүсийн дайнд хүргэж мэдэх юм. Тэр тусмаа цөмийн зэвсэгтэй дайнд. Энэ тухай Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев Санкт-Петербургийн олон улсын хуульчдын чуулган дээр мэдэгдэв.

Дмитрий  Медведев тэмдэглэхдээ, тусгаар тогтнолд халдаж буйгийн жишээ сүүлийн жилүүдэд багагуй гарч байна, үүний тулд Иран болон Ливаныг санахад хангалттай.Ингэхдээ цэргийн ажиллагааны    эхэн үед  “сайн сайхан” үйлс  амлаж байсан ч амлалт хүрч байсангүй.Харин ч бүр эсрэгээр, гадаад түрэмгийллийн объектууд – эдгээр нь тусгаар тогтносон улс орнууд олон улсын бүх эрхээ ашиглан эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас засгийн эрх экстремистүүдийн гарт орж байсан.НҮБ-ын Дүрэм нь энд хүний эрхийг дээдлэхийг болон улс орны тусгаар тогтнолыг хүндэтгэхийг уриалдаг гэж ерөнхий сайд хэллээ.

Улсын тусгаар тогтнолын санаа нь аливаа  улстөрийн зорилгод хүрэхийн тулд байлаа ч гэсэн алдагдах ёсгүй юм.  Энэ нь дэлхийн дэг журамд аюултай. Сүүлийн жилүүдэд тусгаар тогтнолд өнгөлзөх явдал олонтоо гарах болсон. Аль нэг дэглэмийн  хууль бус  болсон тухай  мэдэгдэл нь НҮБ-ыг  тойрч цэргийн ажиллагаа явуулахад ямар их зардалтай гэж бодно.  Ингэхдээ мэдэгдэл нь  холбогдох  орны ард түмний зүгээс бус, харин олон улсын байгууллагуудын аливаа хориг арга хэмжээнүүдийг тойрон гадаад орнуудын зүгээс ирж байгаа нь сонирхолтой.Гадаад орнуудын  цэргийн ажиллагаануудын үр дүнд засгийн эрхэнд радикалууд гардаг юм.

Дмитрий Медведев тэмдэглэхдээ, манай үндэстэнүүд өөрийн аюулгүй байдлыг  хангахад тэгш хариуцлагыг хүлээдэг.  Үүнтэй холбогдоод олон улсын шийдвэрийг гаргахдаа бүх   талуудын санаа бодлыг тооцох ёстой бөгөөд үүнд түүх, үндэстэний соёл болон шашны онцлогуудыг тусгасан байх ёстой гэж яриагаа дүгнэв.

Тун удахгүй америкийн Кэмп-Дэвидийн ДХУ дээр “Их наймын” тэргүүн нар  дэлхийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх болно.  Хэлэлцэх нэн тэргүүний асуудлуудын дотор Сирийн асуудал лавтай орсон байгаа.  Москвагийн ч, өрнөдийнхний ч  байр суурь  зөрөлдөж байна. АНУ болон тэдний түншүүд сирийн ерөнхийлөгч Башар Асадыг  огцруулах болон засгийн газрын хүчнийхнийг хүчирхийллээ   зогсоохыг шаардаж байна. Орос улс  мөргөлдөөнд оролцогч  бүх талуудад хандан галаа зогсоох ёстой гэж үзэж байна.  Зарим шинжээчид Кэмп-Дэвидийн ДХУ дээр  энэ асуудлыг шийдэж чадахгүй гэж үзэж байна. Гэхдээ улс-төрийн аливаа мэтгэлцээн   нь дуугүй сөрөг зогсолт юм уу, аль эсвэл харилцан биенээ буруутгахаас  илүү юм.