Афганистаны дайн ням гаригт Чикагод нээгдэх НАТО-гийн хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх нэн чухал асуудлын нэг болно гэж  АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхлэсэн зөвлөх Том Донилон сэтгүүлчдэд мэдэгдлээ. Уулзалтад оролцогчид Афганистаны аюулгүй байдлыг хангах үүргээ бүр 2013 онд орон нутгийн хүчинд шилжүүлж эхлэх тухай шийдвэр  гаргаж  мэднэ гэж тэрээр тэмдэглэв.Түүнчлэн орон нутгийн цэргийн албан хаагчдыг бэлтгэх НАТО-гийн цэргийн ялимгүй хэсгийг Афганистанд үлдээх асуудлыг авч үзэх бололтой. Түүнээс гадна Чикагод талууд 2014 онд эвслийн цэргийг гаргаснаас хойш Афганистанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх  асуудлыг хэлэлцэх юм. Афганистаны эрх баригчид дээд хэмжээний уулзалт дээр эвслийн цэргийг гаргаснаас хойш аюулгүй байдлын хүчний хэрэгцээнд жил дутам 4,1 тэрбум доллар гаргахыг НАТО-гоос шаардана. Мөн уулзалтын хүрээнд АНУ, Афганистаны ерөнхийлөгч Барак Обама, Хамид Карзай нар хоёр талын уулзалт хийнэ. Мөн Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардари уулзалтад байлцах тухай Донилон мэдээлэв.Афганистанд тээвэрлэх НАТО эвслийн ачаа Пакистаны нутаг дэвсгэрийг дамжин нэвтрэх  асуудлаархи америк-пакистаны хэлэлцээнд ахиц дэвшил гаргснаас  хойш Зардариг дээд хэмжээний уулзалтад урьжээ.