Индонезийн мэргэжилтэнүүд  оросын инженерүүдийн хяналтан дор баасан гаригт SSJ -100  онгоцны бүхээгийн бичлэгтэй  хар хайрцагны яриаг задлан, мэдээлэлд судалгаа хийж эхэлжээ.   Бүх ажиллагаа Индонезийн лаборатори дээр суурилагдан явагдана.  Оросын тал үүнд шаардагдах төхөөрөмжний болон программ хангамжийг  хүлээлгэн өгсөн юм.   Онгоцын үзүүлэлтүүдийг заах  нөгөө хар хайрцаг одоогоор олдоогүй байна.  Оросын талын хүсэлтээр Индонезийн төлөөлөгчид онгоцны  эхний болон хоёр дахь нислэгтэй холбоотой мэдээллүүдийг үргэлжлүүлэн цуглуулсаар байна. Түүнчлэн,  мөрдөх ажиллагааны хүрээнд оросын онгоцыг нислэг хийж байх үед агаарын хөдөлгөөнийг удирдах нөхцөл байдлыг  мөрдөн шалгаж байна.