Дэлхийд нэртэй  японы автомашины үйлдвэрлэгч Bridgestone корпорац  хээрийн багваахай цэцэгнээс ердийн каучук гаргах технологийг боловсруулжээ.Үүнийг энэ цэцгийн навчны  үндэснээс  боловсруулах замаар гаргаж авсан тухай баасан гаригт японы ХМХ-үүд тус корпорацаас хийсэн мэдэгдэлээс иш татан уламжилжээ.Bridgestone мэдэгдэлдээ,  2014 он гэхэд “оросын багваахай цэцэг” гэх нэртэй каучукийг ашиглан гаргасан покрышкуудыг туршилтын журмаар гаргах төлөвтэй байгаагаа зарлав. Үүний тулд АНУ-ын  Орегон мужид   “оросын багваахай цэцгийг” үйлдвэрийн аргаар ургуулахаар төлөвлөж байна.

Орчин үеийн өндөр үнэтэй автомашины покрышкын үйлдвэрлэхэд  60 % хүртэл  нь каучук ордог юм. Уг түүхий эдийг Өмнөд Африка болон Зүүн-Өмнөд Азид халуун орны модны шүүсийг ашиглан гаргадаг. Каучукийн үйлдвэрлэлийг багваахай цэцгээр үйлдвэрлэх нь хамаагүй хямд тусна гэж тооцоолж байна.