Москвагийн Дорно-дахины судлалын хүрээлэнд МУ-ын хөдөлмөрийн баатар, Монголын төр нийгмийн зүтгэлтэн, ШУА-ийн анхны ерөнхийлөгч Б.Ширэндэв болон түүхийн ухааны доктор, профессор Санж Дылыков нарын  мэндэлсний 100 жилийн ойг ёслон тэмдэглэв. Тэд нэг оны, нэг өдөр хилийн хоёр талд төрсөн аж. Б.Ширэндэв 1912 оны 5-р сарын 15-нд  Монгол улсын одоогийн  Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төржээ. Харин Санж Дылыков Орос улсын Буриадад мэндэлжээ.Б.Ширэндэв болон Дылыков нарын судалгааны гол объект бол Монголын түүх байв.  Тэд Монгол улсын түүхийг судлахад асар их хувь нэмэр оруулжээ.

Ажил хэрэгч уур амьсгалд болж өнгөрсөн дугуй ширээний ярилцлагад Орос улсын нэрт монголч эрдэмтэд М.Гольман, В.Грайворонский, Н.Жуковская А. Цендина, Г.Пюрбеев, Е.Бойкова  нар оролцов.  Түүнчлэн,  монголын тухай мэргэшисэн сэтгүүлч К. Болдохонов, Х.Ральдин  болон олон хүмүүс уригдасан байлаа. Уулзалт дээр хоёр эрдэмтэний үр хүүхэд, ач зээ нар оролцов.