Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Эрхүү мужийн захирагч Дмитрий Мезенцевыг өөрийнх нь хүсэлтийн дагуу огцрохыг хүлээн зөвшөөрөв гэж Кремлийн хэвлэлийн алба уламжлав. Мезенцев сонгуульт хугацаанаасаа өмнө огцров.  Төрийн тэргүүний зарлигийн дагуу  тус бүс нутгийн бүрэн эрхт   тэргүүн албандаа ортол  захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр Сергей Ерошенког томилжээ.  Эрхүүгийн “Истлэнд” холдингийн тэргүүн  Сергей Ерошенко  “Правое дело” намын бүсийн намын хэсгийн тэргүүн байсан бөгөөд Орос улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Михаил Прохоровын  итгэмжлэгдсэн төлөөлөгч байв.