Орос улсын ерөхий сайд  Дмитрий Медведев өнөөдөр АНУ руу “Их наймын” ДХУ-д оролцохоор мордлоо. Уулзалтанд өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэх бөгөөд Сири, Иран болон Умард-Солонгосын хүнсний аюулгүй байдлын болон евро  бүсийн  эдийн засгийн  асуудлууд байх юм.  Кэмп-Дэвидэд Медведев нилээд хэдэн хоёр талын уулзалтуудыг явуулах юм. Тэр ерөнхийлөгч Барак Обаматай уулзалт хийнэ. Тэд орос-америкийн харилцаа, визний дэглэмийг хялбаршуулах болон хар тамхитай  тэмцэх асуудлуудыг хөндөн ярилцах юм. Америкийн Европ дахь  ПДХ системийн асуудлаар ярих төлөвлөгөөгүй байна.  Дмитрий Медведев нь Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг төлөөлөн оролцож байна. Төрийн тэргүүн шинэ  засгийн газрын кабинетыг байгуулахтай холбогдуулан гадаадад айлчлах боломжгүй гэж үзсэн юм. Хоёр ерөнхийлөгч утсаар ярьсан яриандаа хоёр тал бүрэн хэмжээний  уулзалтаа 6-р сарын 18,19 ний өдрүүдэд Мексикд явагдах  “Их хорийн”  ДХУ талбар дээр уулзахаар тохиролцсон юм.