5-р сарын  10-нд  Дамаскад  гарсан дэлбэрэлтүүдийг “Аль-Каида”гүйцэтгэсэн гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун пүрэв гаригт уг байгуулллагын төв байранд мэдэгдлээ.  Түүний ярьснаар, террористуудын хүчтэй дайралтууд нь  Сирид тулгамдсан олон асуудлуудын үүсгээд байна. Өмнө нь Сирийн засгийн эрх баригчид тус улсад зэвсэглэсэн сөрөг хүчнийхний баган дор гадаадаас дэмжлэгтэй  террорристууд  тус улсыг нураах зорилготой үйл ажиллагаагаа явуулж байгаа тухай нэг бус удаа мэдэгдэж байсан. НҮБ-ын болон АОЛ- ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны  төлөвлөгөөний хүрээнд гал зогсоохыг  зөвшилцөн, Дамаск нь  террористуудын үйл ажиллгаанд цохилт өгөх эрхтэй үлдэсэн юм. Өмнө нь мэдээлж  байснаар, 5-р сарын 10-нд  Дамаскад онгоцны буудал орох замд хоёр дэлбэрэлт болсны улмаас 55 хүн амиа алдаж, 370 гаруй хүн шархадсан аж.