БНХАУ-ын шүүх 1999 онд шүүн таслагдахаас зайлсхийн Канад руу дүрвэн зугтааж, улмаар 2011 онд  эх орондоо хүргэгдэн ирсэн  “дамын наймааны хаан” Лан Чансинд ял оноов. Дамын наймаа хийж, татвар төлөхөөс зайлсихийсэн болон маш их хэмжээний авилгалын хэрэгт холбогдсон түүнд бүх насаар нь хорих ял оноов. “Рейтер” агентлагийг уламжилснаар, 1999 онд Лай Чансин Гонконг болон Фузянь мужийн  Сямэнийд  нилээд хэдэн сүлжээ компани байгуулж, тийш нь  хуурамч аргаар  гаалийн татваргүй 27,4 тэрбум юаний бараа таваарыг оруулжээ.  Татвараас зайлсхийх ажиллагааны явцад  “дамын наймааны хаан” 14 тэрбум юаний татварыг улсаас бултуулжээ. Лай Чансин гэмт хэргийнхээ үйл ажиллагааны явцад  хятадын 64  түшмэлүүдэд хахууль өгсний авилгын нийт хэмжээ 39,1 сая  юань байжээ. Шүүхийн  тогтоолд авилгач нь бүх өмчөөсөө салах ёстой. Лай Чансин  Канадад улс-төрийн орогнол хүсч байгаагаа батлахыг оролдож   12 жил болсны дараа нутаг буцжээ.  Түүнийг буцаах болсоны   нэг шалтгаан бол Хятад улс түүнд цаазын дээд хэмжээ өгөхгүй гэж амласан юм. Өнгөрсөн оны сүүлээр тэр түүнд тулгаж байгаа гэмт хэргийг хүлээсэн юм.