Сирид хөндлөнгөөс зэвсэгтэй оролцох нь улам бүр болзошгүй болоод байна. Ийм дүгнэлтийг ИТАР-ТАСС агентлагийн мэдээллийн эх сурвалжлууд ярилцлагадаа мэдэгджээ.  Агентлагийн ярилцагчид саяхан “Вашингтон пост” сонинд гарсан сирийн босогчид Персийн булангийн орнуудаас АНУ- ын зохицуулалтын дэмжлэгтэй зэвсэг авч байгаа тухай нийтлэлд анхаарлаа хандуулжээ.  Америкийн удирдагчид нь бүлгэмийн бүтцийн   итгэлцлийн зэрэглэлийн  тухай төсөөлөл олж авч, үүгээрээ Булангийн орнуудтай  хуваалцахын тулд сөрөг хүчний зэвсэгт бүлэгмийнхэнтэй харилцаагаа өргөжүүлжээ.  Түүнчлэн, “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөнийхөн срийн сөрөг хүчнийхэнтэй өөрийн зэвсэг нийлүүлэх сувгийг тогтоогоод байгаа аж.  Зэвсгийг   эх сурвалжуудын мэдээгээр,   Саудын Араб, Катар болон Персийн булангийн зарим орнууд нийлүүлж буй юм.