Оросын “Аэрофлот” компани “Сухой Суперджет-100 “ онгоцыг ээлжит ашиглалтандаа хүлээн авлаа.Аэрофлотын төлөөлөгчийн уламжилснаар,  хөлөг онгоц техникийн хувьд  бүрэн засагдсан бөгөөд арилжааны нислэгүүд хийхэд бэлэн байгаа.  Онгоцны компаний мэдэгдснээр, саяхан гарсан онгоцны осолтой холбогдуулан сүүлийн 20 жил иргэний агаарын тээврийн салбарт боловсруулсан оросын анхны онгоцыг  худалдаж авах  төлөвөөсөө татгалзахгуй гэв.  “Аэрофлот”  нийт  30 “Сухой Суперджет-100 “ онгоц захиалсан юм.  “Сухой Суперджет-100”  онгоц нь 5-р сарын 9-ний өдөр Индонезид үзүүлэх туршилтын нислэгийн үеэр цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас осолд орсон . Мөрдөн байцаалтын урьдчилсан дүнгээр онгоцны ямар нэгэн мгэимтэл илрээгүй байна.