АНУ –ын засгийн эрх баригчид дэлхийн хамгийн их үнэтэй  тав дахь үеийн F-22   сөнөөгч онгоцыг ашиглалтанд хязгаарлалт тавьжээ. Нисэгчид түүгээр нисэхээс татгалзаж байгаа аж. Учир нь  онгоцны бүхэгийн системийн кислородын үүсгүүрт гэмтэл гарсны улмаас нислэгийн дараа нисэгчдийн бие организм  бүгчимдэж, амь нь тэмцэдэг  байна.

2010 онд F-22   онгоцоор нисч явсан  цэргийн нисэгч  Жеффри  Хэнни Аляскад онгоцны осолд оржээ. Мөрдөн байцаалтын дүн нислэгийн явцад бүхээгний агаарын үүсгүүрийн системийн буруу үйл ажиллагаанаас  болсон гэжээ. Тэгсэн ч ослын бурууг Хеннид өгчээ. Системийн гэмтэлийн эрэл нь ямар нэгэн үр дүнд хүргээгүй  байна. Гэтэл нисэгчид кабины  бүгчим болон амьсгаа давхцаж байдаг болоод нислэгийн үед эвгүй үнэр гардаг гэж үргэлжлүүлэн  гомдолсоор байжээ.  Чухамдаа энэ л “Раптор” дээр нисэхийг хязгаарлах шийдвэрийг үзэглэхэд  хүргэжээ.  F-22 онгоцоор   урт нислэгүүдийг  хийх боломжгүй, яаралтай нислэгийн үед хүрч болох тодорхой бууж-нисэх зурвасын бүсэд байх ёстойгоос гадна 7,6 мянган км өндрөөс дээш өндөр авч болохгуй юм. Шинжээчдийн комисс тус сөнөөгч онгоцны гэмтэлийн шалтгааныг эцэслэн шийдвэрлэх оролдлого хийсээр байна.  Комиссийн шийдвэрээс “Раптор”-уудын  цаашдын хувь заяа шалтгаална гэж “Комсомольская правда” сонинд цэргийн тоймч Виктор Баранец үзэж байгаагаа  ярьлаа: «Рапторыг үйлдвэрлэлээс хасах үгүйг одоо энэ асуудал дээр ажиллаж байгаа комисс эцэслэн шийдвэрлэнэ. F-22 онгоцыг  бүтээхэд үлэмж их мөнгө зарцуулсан.  Америкчууд 30 орчим тэрбум долларыг үүнд зарцуулсан. Мэдээж хэрэг ийм  сурталчлагдсан машинаас татгалзах  утгагүй юм.   Энэ онгоцны зарим тактик-техникийн тодорхойлолтууд нь хосгүй юм. Энд америкчууд магтаад байдаг нь ч ортой юм. Ингэхдээ дутагдалтай талуудыг нь ярьдаггүй» гэж хэлсэн

”Раптор” бол тав  дахь үеийн сөнөөгч онгоц. Дэлхийн сөнөөгч онгоцыг хоёрхон оронд үйлдвэрлэдэг. Энэ бол Орос, АНУ. Оросын хоёр завод тав дахь үеийн онгоцыг үйлдвэрлэдэг “МиГ” болон “Сухой” .Орос улс  өөрийн боловсруулалтуудаа америкийн мэргжил нэгтэнүүдийнхээ   туршлагыг  тооцон бүтэээдэг гэж  Виктор Баранец ярьж байна: «Манай СУ-27 “Раптор”-оос олон үзүүлэлтээр давуу талтай. Үүнийг америкчууд ч хүлээн зөвшөөрсөн, үүнийг нэг буё удаа явагдсан   СУ болон “Раптор”ын хоорондын тулалдаан ч нотлон харуулсан. Одоо бид  энэхтэгийн нөхдүүдтэй  шинэ үеийн хүчирхэг машиныг  бүтээх ажилдаа ороод байна. Энэ бол Т-50 юм уу ПАКФА буюу / товчоор Ирээдүйтэй  байлдааны нисэх цогцолбор/. Энэ онгоц нисэхэд бэлэн болж байгаа. Онгоцыг  туршиж үзэж байна.  Манай онгоц нөгөө “Рапторо”оос нилээд хэдэн үзүүлэлтээр дээгүүрт орж байна. Түүнчлэн,  дэлхийн практикт ашиглагдаагүй  байгаа  шинэлэг зүйлүүд ч байна» гэж хэлсэн.

 “Раптор”-ын  ойролцоох үнэ нь 400 сая доллар.    F-22 сөнөөгч онгоцны нислэгийн нэг цагийн өөрийн өртөг  ойролцоогоор 44 мянган доллар . Энэ нь онгоцыг дэлхийн хамгийн үнэтэй сөнөөгч болгож байна.  Оросын ижил төрлийн сөнөөгч урьдчилсан дүнгээр 2,5 -3 дахин хямд үнэтэй байх юм.