Олон улсын сансрын станц дээр хүрэлцэн ирсэн оросын иргэд Геннадий Падалка, Сергей Ревин болон америкийн иргэн Жозеф Акаба нар Өнөөдөр ажилдаа орлоо.   Сансрын станц дээрх ажлаа өгч байгаа өмнөх сансрын багийнхан шинээр ирсэн нисгэгчдэд аюулгүй байдлын зааварчилгаа өгчээ.  Олон улсын сансрын станцын өмнөх багийнхан - оросын иргэн Олег Кононенко, голландын иргэн Андре Кейперс болон америкийн иргэн  Дональд Петтит нар  6-р сарын эцсээр станцаас явна.  Тэд шинээр ирсэн зочиддоо зориулан баярын үдийн хоол барьлаа.  Шинэ багийнхан тойрог замд 4,5 сар ажиллах юм.