Бусад улс орнуудын тусгаар тогтнолд хөндлөнгөөс оролцох нь дайнд, тэр ч бүү хэл цөмийн зэвсэгтэй  дайнд  хүргэж мэднэ. Ийм мэдэгдэлийг Оросын улсын ерөнхий сайд Дмитрий Медведев Санкт-Петербург хотод нээгдсэн олон улсын  хуульчдын чуулга уулзалт дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Тэрээр цааш  хэлэхдээ, олон улсын институцүүдийг тойрсон янз бүрийн хамт олны санкцууд нь дэлхийн байдлыг сайжруулахгуй байна.  Харин ч гадаад орнуудын түргэн шийдвэр гаргасан шийдвэрийн  дагуу цэргийн ажиллагаанууд нь   засгийн эрхэнд радикалууд гархад хүргэж  байна.  “Ямар нэгэн мөчид ийм маягийн үйл ажиллагаа нь улсын нэр хүндийг  унагаад зогсохгуй бүс нутгийн дайнд ч хүргэж мэдэх юм. Ингэхдээ бүр та бүхнийг сүрдүүлээд яахав, гэхдээ   цөмийн зэвсэгтэй  дайнд шүү    гэдгийг анхааруулъя” гэжэ Оросын ерөнхий сайд тэмдэглэв.